Онцгой байдлын ерөнхий газраас ДХИС-ийн Удирдлагын академитай хамтран “Удирдах ажилтны манлайлал, ур чадварыг сайжруулах нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

ОБЕГ, НОБГ-ын анги байгууллагуудын хэлтэс, тасгийн дарга нар хамрагдаж байгаа тус сургалтын нээлтийн арга хэмжээнд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр оролцож, амжилт хүслээ.
Тэрбээр "Сургалтаар эзэмшсэн мэдлэг, мэдээллийг хамт олон, байгууллагын үйл ажиллагааны хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хэвшүүлэх, удирдах албан тушаалтны манлайлал, ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй байна" гэлээ.

Сургалтаар ҮБХИС, ДХИС, Төрийн албаны зөвлөл, Удирдлагын академи, ТЕГ-ын холбогдох албан тушаалтнууд аюулгүй байдлын орчин, нөхцлийг үнэлэх, шийдвэр гаргах, байгууллагын аюулгүй байдлыг хангах удирдлага, зохион байгуулалтын ур чадварыг нэмэгдүүлж, төрийн албан хаагчийн ёс зүй, манлайлал, орчин үеийн удирдлагын арга, хэлбэрийг ашиглах, байгууллагын соёл, удирдах ажилтны ёс зүй, манлайлал, ур чадвар, хандлагыг нэмэгдүүлэх чиглэлээр мэдээлэл хийлээ.


2024/11/08
Шинэ мэдээУлсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
2024/11/08
Шинэ мэдээ“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо