“Өндөр барилгад гарсан гал түймрийг унтраах” сэдэвт хамтарсан сургалтыг зохион байгуулж байна

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Онцгой байдлын яамтай хамтран “Өндөр барилгад гарсан гал түймрийг унтраах” сэдэвт сургалтыг энэ сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Д.Намсрай оролцож, хэлсэн үгэндээ “Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтарсан комиссын хуралдааныг жил бүр тогтмол хоёр талдаа ээлжлэн зохион байгуулсаар 29 жил болж байна. Өнгөрсөн 2023 онд болсон “Монгол-Оросын хамтарсан комиссын XIX хуралдаан”-ы үеэр батлагдсан 2024-2025 оны хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байгаа сургалт ийнхүү эхэлж байна” гэлээ.

Сургалтад нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах ангиудын захирагч, салааны дарга нарын 60 орчим алба хаагч хамрагдаж байна.

ОХУ-ын Онцгой байдлын яамны сургагч багш нар удирдан явуулж байгаа тус сургалтаар өндөр барилгад гарсан гал түймрийн онцлог, туршлага сургамж, гал түймрийн тархалтыг зогсоох хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, өндөр барилгад гарсан гал түймрийг унтраах аврагч гал сөнөөгчийн бэлтгэл, өндөр барилгын хяналт шалгалт сэдвийн хүрээнд алба хаагчдад мэдлэг олгож байгаа юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Улаанбаатар бүсийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн уулзалт, семинарыг зохион байгууллаа

Монгол Улсын нийт хүн амын 50 орчим хувь Улаанбаатар хотод төвлөрч, хотжилт, хүн амын нягтаршил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гамшгийн эрсдэл улам нэмэгдэж байна.

Сургалтад нийслэлийн хүрээний анги, салбарын 250 алба хаагч хамрагдлаа

Сургалтыг Улсын Их Хурлын Тамгын газрын Олон нийттэй харилцах газрын Иргэдтэй харилцах хэлтсийн дарга Б.Төмөр-Очир удирдан явуулж, “Сэтгэлийн хадгаламж” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ