Алба хаагчдын ёс зүйн чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох зорилгоор Онцгой байдлын байгууллагын Ёс зүйн дэд хорооны анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, бригадын генерал Д.Баасандамба, Төрийн албаны зөвлөлийн болон Ёс зүйн хорооны гишүүн Д.Баатарсайхан болон ОБЕГ, АТГ, нийслэлийн прокурорын холбогдох мэргэжилтнүүд төрийн албан хаагчийн болон цэргийн албаны ёс зүй, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад анхаарах асуудал сэдвийн хүрээнд мэдээлэл хийлээ.

Мөн Хүний нөөцийн Үндэсний төвийн сургагч багш Н.Цогжавхлан “Ажлын байрны ёс зүй” сэдвээр илтгэл танилцуулсан бөгөөд зөвлөгөөнд ОБЕГ-ын даргын зөвлөл болон төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга, Ёс зүйн хорооны дарга, гишүүд хамрагдсан юм.

2024/11/05
Шинэ мэдээУлсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
2024/11/05
Шинэ мэдээ“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо