Хамтын ажиллагааны сайн туршлагаас хуваалцаж, цаашид ажиллах чиглэлээ тодорхойллоо

A- A A+

Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс болон дунд шатны Улаан загалмайн хороодын дарга нарын туршлага солилцох уулзалтын хүрээнд Дорнод, Дархан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын газар, Улаанзагалмайн хороо хамтын ажиллагааны сайн туршлагаасаа хуваалцлаа.

Мөн энэ үеэр ирэх 2025-2028 онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, хамтран ажиллах чиглэлээ тодорхойлсон юм. 

Туршлага солилцох уулзалтын төгсгөлд ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Ц.Уранчимэг “Урьдчилан сэргийлэх ажлын чанар, үр нөлөө, анхаарах асуудал, Онцгой байдлын байгууллагын хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилт”-ийн талаар мэдээлэл өглөө.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг 91.3 хувийн саналаар дэмжлээ

Улсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо