Алба, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд гамшгаас хамгаалах мэдлэг олголоо

A- A A+

Хүн ам, нийгмийн хамгааллын улсын албаны /Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам/ штабын бүрэлдэхүүн, НДЕГ, ХХҮЕГ-ийн алба хаагчдад танхимын сургалт зохион байгууллаа.

Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Б.Мягмардорж,  Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа  Э.Энх-Амгалан нар мэдээлэл өгсөн юм.

Алба, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, удирдлагын тогтолцоо, гамшгаас хамгаалах менежмент, үйл ажиллагаа, команд штабын сургуулийн зохион байгуулалт, галын аюулгүй байдлын талаар мэдлэгээ дээшлүүллээ.

Онцгой байдлын ерөнхий газраас Хүн ам, нийгмийн хамгааллын улсын албанд /Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам/ гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг энэ сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгуулах юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг 91.3 хувийн саналаар дэмжлээ

Улсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо