Намрын цэнэг усалгааны ажил хийлээ

A- A A+

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийслэл хүрээний Онцгой байдлын байгууллагын алба хаагчид өнөөдөр “Жаргалант”-ын аманд намрын цэнэг усалгааг хийлээ. Тарьсан модоо 100 хувь ургуулах хамгийн чухал арчилгааны нэг нь энэхүү цэнэг усалгааны ажил байдаг.

Иймээс тарьсан модыг арчлахдаа намрын улиралд “Цэнэг” усалгааг заавал хийж, ус хөрсөнд нэвчихгүй болтол тогоог дүүртэл услаад ус чийг өгөх зорилгоор хөлдсөн чигээр нь өвөлжүүлж орхидог. Цэнэг усалгааг хийхдээ мод сөөгний өсөлт зогсож тайван байдалд шилжсэн үед нь хийх ёстой. Намар оройн их хүйтрэлээс урьтаж энэхүү усалгааг хийх шаардлагатай.

Ийнхүү зөв аргачлалаар мод тарьж, тарилтын дараах арчилгааг сайтар хийж модоо ургуулснаар тарьсан мод бүрэн гүйцэд, хоргодолгүй ургадаг өндөр ач холбогдолтой. Түүнчлэн хөрөнгө мөнгө зарцуулан тарьсан моднууд бүгд бүрэн гүйцэд ургаснаар ногоон байгууламж нэмэгдэхээс гадна эдийн засгийн хохиролгүй, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг 91.3 хувийн саналаар дэмжлээ

Улсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо