БНФУ-ын Батлан хамгаалах, аюулгүй байдлын хамтын ажиллагааны газраас Онцгой байдлын алба хаагчдыг чадавхжуулах зорилгоор ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангид өндрөөс аврах ажиллагааны иж бүрдлийг нийлүүлсэн.
Энэ хүрээнд “Барилга байгууламж, өндөр хийцээс аврах ажиллагаа”-ны зааварлагч багшийн сургалтыг аравдугаар сарын 21-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 01-нийг хүртэл зохион байгуулж, өнөөдөр гэрчилгээг нь гардууллаа.

Сургалтыг БНФУ-ын Батлан хамгаалах, аюулгүй байдлын хамтын ажиллагааны газрын Өндөр аюултай болон уулын аврах ажиллагааны улсын техникийн зөвлөх болон үндэсний төвийн дарга Гий Пуршо, Өндөр аюултай болон уулын аврах ажиллагааны хэлтсийн техникийн зөвлөх Жан-франсуа Нивиер нар удирдан явуулсан юм.

Сургалтад ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, нийслэлийн Аврах анги, Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн алба хаагчид хамрагдаж, өндөр хийц, уул хаднаас нэрвэгдэгчийг аюулгүй буулгах, татан гаргах, канал татаж дамнуургаар нэрвэгдэгчийг зөөвөрлөх, цооног нүхнээс гурван хөлт тулгуур ашиглан татан гаргах зэрэг аргачлалаар нэрвэгдэгч болон аврагчийн аюулгүй байдлыг хангах арга техникийг эзэмшлээ.

2024/11/01
Шинэ мэдээОнцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд оролцож байгаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн бүлгийн дарга Амина Ж. Мохаммедтай уулзаж, санал солилцлоо.
2024/11/01
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2024/11/01
Шинэ мэдээНҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд маргааш буюу наймдугаар сарын 25-нд “Усны өдөр” сэдэвчилсэн арга хэмжээ болно.