Гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагааг зохион байгуулахад харилцаа холбооны чиглэлэээр хамтран ажиллах санал солилцов

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газар, Юнител групп хамтран урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахад ард иргэдэд гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдээлэл түгээхэд хамтран ажиллаж байна.Хамтын ажиллагааны хүрээнд өнөөдөр цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцох уулзалтыг зохион байгуулав.

Уулзалтад ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Ц.Уранчимэг, "Юнител групп"-ийн Гүйцэтгэх захирал Д.Жамъяншарав, тус группийн Байгууллагын бизнес хариуцсан дэд захирал Б.Энхтүвшин нарын холбогдох албаныхан оролцлоо.

Уулзалтын хүрээнд технологийн чиглэлээр сургалт зохион байгуулах, дата хадгалалт, кибер аюулгүй байдал, гамшгийн үеийн нэгдсэн системийн чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцсон юм.

Мөн тус группийн “Номадиа пикчерс продюсинг” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, ард иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор ”101” 10 ангит баримтат киног бүтээн, олны хүртээл болгоод байна.

Тус кино нь бодит үйл явдал дээр тулгуурлан Онцгой байдлын байгууллагын алба хаагчид тэр дундаа аврагчид дуудлага мэдээлэлд хэрхэн ажилладаг, ямар саад бэрхшээл тулгардаг талаар бодитоор харуулсан бүтээл юм.

Энэхүү киног тус группийн Look tv болон “Юнивишн” ХХК-ийн IPTV үйлчилгээний Монгол кино багцад үнэгүй байршуулаад байна.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Япон улсын Цүкүбагийн их сургууль, “Сабо фронтиэр” сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Айлчлалын хүрээнд төлөөлөгчид Улаанбаатар хотын үер болон ой, хээрийн гал түймрийн эрсдэлтэй бүсүүдтэй танилцаж, Баянзүрх дүүрэгт зохион байгуулах гамшгаас хамгаалах дадлага сургуульд оролцож, иргэдийн гамшгийн үеийн нүүлгэн шилжүүлэлтийн талаарх сургалт, судалгааг хамтран хэрэгжүүлнэ. 

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 50 орчим хувьд сайн байна

Өмнөх арав хоногтой харьцуулбал, Баянхонгорын ихэнх, Дундговь, Баян-Өлгий, Ховдын зарим нутгаар бэлчээрийн ургамлын ургалт муугаас дунд зэрэг ангилалд шилжиж бага зэрэг сайжирсан байна.