Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Хоногийн хугацаанд Булган, Орхон, Төв, Хэнтий, Дорнод аймгуудын нутгийн зарим хэсгээр цас орж, бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн өмнөд хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулсаар цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -9...-14 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8…+13 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар +4…+9 градус, бусад нутгаар 0...+5 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +1...+3 градус дулаан байна.
Төлөв байдал: 11-р сарын 02-нд баруун аймгуудын нутгийн өмнөд болон зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 03-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 02-нд нутгийн зарим газраар, 03-нд говь, талын нутгаар, 04-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 02,03-нд ихэнх нутгаар, 04-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -8...-13 градус, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -18...-23 градус хүйтэн, өдөртөө -2...-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -10…-15 градус хүйтэн, өдөртөө -1…+4 градус дулаан байна.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 33 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09:01 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Н-ын эзэмшлийн 4х6 метрийн хэмжээтэй галлагааны өрөөний дээвэр хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Төв аймаг, Баян сум Цавчир 3 дугаар баг боодлын өвс ачсан ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагын 10:12 цагт хүлээн авсан. Багахангай дүүргийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Б-ийн эзэмшлийн "Beiben North Benz, ND4250" загварын ачааны автомашины чиргүүл, боодол өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 16 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 20:45 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн И-ийн эзэмшлийн 6х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Өмнөговь аймаг, Даланзадгад сум 6 дугаар баг гэр шатаж байна гэсэн дуудлагыг 20:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Даланзадгад сум дахь Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, 5 ханатай гэрийн 2x3 метрийн хэмжээтэй үүдний амбаарын дээвэр хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо автомашинд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 21:48 цагт хүлээн авсан.Нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход, "Sinotruck ZZ3257" загварын автомашин, "Howo ZZ3257N3847C1" загварын автомашины араас мөргөж иргэн Т-ын хөл хэсэг хавчуулагдсан байсныг ажиллан эсэн мэнд гаргаж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/11/01Шинэ мэдээ
Машин очих боломжгүй, мухар гудамж, үерийн аманд буусан, үерт автах магадлалтай, өндөр хүчдэл дор буусан, машин эргэх боломжгүй, мухар, үерийн даланд байрласан, гудамж нарийсгасан, зам хааж сунгаж хашаа барьсан, өндөрлөг газарт буусан зэрэг 396 байршлыг тодорхойлон гаргасан байна.
2024/11/01Шинэ мэдээ
Мөн хөнөөлт шавж, ой, хээрийн түймэртэй тэмцэх шаардлагатай материал, техник хэрэгслээр хангаж, хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэхээс гадна тус улсын ойн гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр шинжлэх ухаан, байгаль орчны судалгаанд тулгуурласан дэвшилтэт арга барилыг Монгол Улсад нэвтрүүлэхээр тохиролцлоо.
2024/11/01Хоногийн мэдээ
Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ