Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Эрэн хайх, аврах салбарын захирагч, бүлгийн дарга, аврах ангийн эмч, сэтгэл зүйч нар "Аврах ажиллагааны үеийн сэтгэлзүйн бэлтгэлжилт" гурван өдрийн сургалтад хамрагдаж, гэрчилгээгээ гардан авлаа.
Аврах ажиллагааны явцад аврагчид оюун санаа, сэтгэл зүй, бие махбодын хувьд асар их ачаалалтай ажилласнаас сэтгэл зүй, сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болон стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэгт өртөх эрсдэл нь гамшигт өртсөн хүмүүстэй харьцуулахад эрс өндөр байдаг байна.
Тиймээс энэ удаагийн сургалтаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын сэтгэл зүйн онцлог, гамшгийн үеийн сэтгэл зүйн, түүнд авах арга хэмжээ, аврах ажиллагааны сэтгэл зүйн бэлтгэл, бэлэн байдал, гамшиг, ослын үед алба хаагч сэтгэл зүйгээ хэрхэн удирдах, сэтгэл зүйн тусламж үйлчилгээ сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгож, харилцан ярилцлага өрнүүллээ.
2024/11/01
Шинэ мэдээУлсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
2024/11/01
Шинэ мэдээ“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо