“Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн хөгжил, эрүүл мэнд, аюулгүй байдал”  сэдэвт хэлэлцүүлгийг өрнүүллээ

A- A A+

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс “Онцгой байдлын байгууллагын өнөө ба ирээдүй” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг цувралаар зохион байгуулж байна. Энэ хүрээнд өнөөдөр “Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн хөгжил, эрүүл мэнд, аюулгүй байдал”  сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Арга хэмжээнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян оролцож хэлсэн үгэндээ “Монгол Улсын төр, засгаас хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийг Онцгой байдлын байгууллагаас тууштай хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөөс болон хүний үйл ажиллагаанаас хамааралтай гамшгийн төрөл зүйлтэй шинжлэх ухааны үндэслэлтэй, тооцоо, судалгаатай тэмцэх үүргийг чанартай, үр дүнтэй гүйцэтгэж чадах эсэх нь Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын ажлын хариуцлага, мэдлэг чадвар, сахилга бат, багийн чадварлаг гар нийлэмжтэй ажиллагаанаас хамаарна.  Ийм учраас Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын үүрэг гүйцэтгэх боломж нөхцөлийг хангах, олон талаар чадваржуулж, аюулгүй байдлыг хангах нь Онцгой байдлын ерөнхий газрын анхаарлын төвд байнга байж, бүх талаар бэхжүүлж өгөх нь тэргүүн зэргийн зорилго юм. “Онцгой байдлын байгууллагын өнөө ба ирээдүй” сэдэвт цуврал арга хэмжээ ч энэ зорилгоор төв, орон нутагт Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн оролцоотойгоор үргэлжлэн явагдаж байна” гэлээ.

Сэдвийн хүрээнд ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн Гал түймэртэй тэмцэх тэнхимийн профессор, дэд хурандаа Энхтүвшин “Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын сургалт, бэлтгэл, хөгжлийн асуудал”, ОБЕГ-ын Хяналт, шалгалтын газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Лхагвасүрэн “Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын аюулгүй байдал”, Санхүү, ар талын газрын хэлтсийн Эрүүл мэндийн тасгийн дарга, дэд хурандаа Д.Хонгор “Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын эрүүл мэндийн асуудал”, ОБЕГ-ын харьяа 121 дүгээр ангийн захирагч, хурандаа А.Ариунбилэг “Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын хувцас хангалтын асуудал” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм.

Хэлэлцүүлэгт төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын албан тушаалтнууд танхимаар болон цахимаар оролцсон бөгөөд гаргасан санал, хүсэлтэд үндэслэн зөвлөмж гаргана.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Цас орж, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна

Цаг уурын байгууллагын гаргасан мэдээллээр арваннэгдүгээр сарын 02-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 03-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.

“Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн хөгжил, эрүүл мэнд, аюулгүй байдал”  сэдэвт хэлэлцүүлгийг өрнүүллээ

Хэлэлцүүлэгт төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын албан тушуултнууд танхимаар болон цахимаар оролцсон бөгөөд гаргасан санал, хүсэлтэд үндэслэн зөвлөмж гаргана.

Алба хаагчдын сэтгэл зүйн мэдлэгийг дээшлүүлэх, туршлагыг нэмэгдүүлэх сургалтыг зохион байгуулж байна

Сургалтад ОБЕГ, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Эрэн хайх, аврах салбарын захирагч, бүлгийн дарга, аврах ангийн эмч, сэтгэл зүйч нарын 50 орчим алба хаагч хамрагдаж байгаа юм.