Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Онцгой байдлын яамтай хамтран зохион байгуулж байгаа “Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдын сэтгэл зүйн мэдлэгийг дээшлүүлэх, туршлагыг нэмэгдүүлэх сургалт” хоёрдахь өдрөө үргэлжилж байна.

Сургалтад ОБЕГ, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Эрэн хайх, аврах салбарын захирагч, бүлгийн дарга, аврах ангийн эмч, сэтгэл зүйч нарын 50 орчим алба хаагч хамрагдаж байгаа юм.

Гамшиг, ослын үед байнгын бэлэн байдалд ажиллах хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд бие бүрэлдэхүүний сэтгэл зүйн хувьд бэлтгэх, дэмжлэг үзүүлэх, өдөр тутмын үйл ажиллагааг удирдан явуулж байгаа Эрэн хайх, аврах салбарын захирагч, бүлгийн дарга, аврах ажиллагааны эмч нарын албаны сэтгэл зүйн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах зорилготой тус сургалт маргааш буюу арваннэгдүгээр сарын нэгнийг хүртэл үргэлжилнэ.




2024/10/31
Шинэ мэдээУлсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
2024/10/31
Шинэ мэдээ“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо