Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Архангай, Говьсүмбэр, Завхан, Өвөрхангай, Хөвсгөл аймгуудад цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Агаарын температур шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр -19...-24 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр голын хөндийгөөр -13...-18 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -6...-11 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0...+5 градус дулаан, бусад нутгаар 0…-5 градус хүйтэн, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор 0...-5 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар +7…+12 градус, бусад нутгаар 0...+5 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -3...-5 градус хүйтэн, өдөртөө +1...+3 градус дулаан байна.
Төлөв байдал: 11-р сарын 01-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас, 02-нд нутгийн зарим газраар, 03-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 2-нд нутгийн зарим газраар, 03-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -4...-9 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Халх, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -10...-15 градус хүйтэн, өдөртөө -4...+1 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4...+1 градус, өдөртөө +6…+11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус дулаан байна.
Гал түймэр:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд нүхэн жорлон шатаж байна гэсэн дуудлагыг 10.30-ны өдрийн 11:22 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн 2х2 метрийн хэмжээтэй модон жорлон, 1.5 метр хашаа тус тус шатаж байсныг минут ажиллаж унтраасан.
Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.30-ны өдрийн 12:14 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн “Toyota Corolla” загварын суудлын автомашины хойд 2 хаалга шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Шанд дов” гэдэг газар /Дархан-Уул аймгийн төвөөс зүүн урд зүгт 75 км, Шарын гол сумын төвөөс баруун урд зүгт 20 км/ сүүний хөргүүр шатаж байна гэсэн дуудлагыг 10.30-ны өдрийн 14:04 цагт хүлээн авсан. Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 40 тоннын чингэлэг дотор тоног төхөөрөмж шатаж байсныг ажиллаж унтраасан.
Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Сийрст багт байшингийн галлагааны өрөөнд гал гарч байна гэсэн дуудлагыг 10.30-ны өдрийн 17:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 8х10 метрийн хэмжээтэй байшингийн 2x2 метрийн хэмжээтэй галлагааны өрөөнд цахилгаан хуваарилах самбар шатаж байсныг ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.30-ны өдрийн 18:22 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн “Toyota Prius-30” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.30-ны өдрийн 20:09 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 5х16 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн 2 дугаар давхарт 2х2 метрийн хэмжээтэй хэсэгт эд хогшил, хана, тааз шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.31-ний өдрийн 04:48 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход эзэмшигч нь тодорхойгүй 5х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны Газарчин өгсөх замд Чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 10.31-ний өдрийн 04:53 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ч-гийн "Дэвших-Өргөө 2” хотхоны хашаанд оффисын зориулалтаар тохижуулсан 40 тоннын чингэлэг дотор эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр:
Хээрийн түймэр: Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол багийн “Багалзуур” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 60 км, сумын төвөөс зүүн урд зүгт 35 км/ 10.30-ны өдрийн 12:30 цагийн орчимд хээрийн түймэр гарсан тухай мэдээллийг мөн өдрийн 15:04 цагт хүлээн авсан. Тус сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэдийг очиход 3 га орчим талбайд хээрийн гал түймэр гарч байсныг 1 цаг 40 минут ажиллаж 15:00 цагт бүрэн унтрааж, Хар нуурын байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн.
Хэнтий аймгийн Галшар сумын Сангийн далай багийн “Баянмөнхийн Зүүн-Энгэр” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 90 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км/ 10.30-ны өдрийн 15:40 цагийн орчим хээрийн түймэр гарсан тухай мэдээллийг мөн өдрийн 16:40 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнуудыг очиход орон нутгийн иргэд түймрийг цурамд оруулсан байсныг 50 минут ажиллаж 18:00 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 600 га талбай өртөж шатсан.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн "Улаан хонхор" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 160 км, сумын төвөөс хойд зүгт 50 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 10.30-ны өдрийн 15:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчдыг очиход түймэр бүрэн унтарсан байсныг шалгаад буцсан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 2 га талбай өртөж шатсан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Зам, тээврийн осол: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Найрамдал багийн автозамын зорчих хэсэгт ачааны автомашин цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур багана мөргөсний улмаас шатахуун асгарч гал гарах эрсдэл үүсээд байна гэсэн дуудлагыг 10.30-ны өдрийн 12:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ш-ийн “Volvo FH440” том оврын ачааны автомашин цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур багана мөргөж, 0.2 тн шатахуун асгарсан байсныг 15 минут ажиллан саармагжуулж, Гал түймрийн улсын хяналтын байцаагчид хүлээлгэн өгсөн.
Бусад төрлийн осол /ажиллагаа/: Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн-Овоо багт хүүхэд нүхэн жорлонгийн зориулалтаар ухсан нүхэнд унасан тухай дуудлагыг 10.30-ны өдрийн 19:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус багийн оршин суугч Б /13 настай, эрэгтэй/ 4 метр гүн нүхэнд унасан байсныг 20 минут ажиллан эсэн мэнд гаргаж, ээжид нь хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/10/31Шинэ мэдээ
Арга хэмжээнд 500 гаруй ахлагч бүрэлдэхүүн оролцсон бөгөөд Онцгой байдлын байгууллагаас ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын 20 ахлагч төлөөлөн хамрагдсан юм.
2024/10/31Шинэ мэдээ
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 7025 хүний амь нас, 325 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.