Онцгой байдлын ерөнхий газраас Хүн ам, нийгмийн хамгааллын улсын албанд /Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам/ гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг ирэх арваннэгдүгээр сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгуулна.
Үүнтэй холбогдуулан мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, Эрсдэлийн удирдлагын газрын тасгийн дарга, дэд хурандаа В.Батсайхан, Ажиллагааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, ахмад Т.Батбаатар нар сургалт хийлээ.

Сургалтад хамрагдсан 80 гаруй албан хаагчид гамшгаас хамгаалах менежмент, үйл ажиллагаа, команд штабын сургуулийн зохион байгуулалт, улсын алба, мэргэжлийн ангийн чиг үүрэг, гамшгаас хамгаалах төлөвлөлт, гамшгийн эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан гамшгаас хамгаалах үйл ажиллагааг төлөвлөх талаар мэдээлэл өгсөн юм.


2024/10/30
Шинэ мэдээУлсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
2024/10/30
Шинэ мэдээ“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо