Хэлэлцээрийн хэрэгжилт, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

A- A A+

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Улс төрийн газрын дарга Жан ХаоЮаньтай уулзалт хийлээ.


Уулзалтаар хоёр улсын Засгийн газар хоорондын “Хил орчмын ой, хээрийн гал түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилт болон сүүлийн жилүүдийн хил орчмын ой, хээрийн түймрийн талаар мэдээлэл солилцсон юм.    

Мөн хоёр улсын хилийн бүс, боомт орчмын ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг хамтран зохион байгуулах, шаардлагатай үед харилцан холбоо барих холбогчдын талаар санал зөвлөлдлөө.

 “Хил орчмын ой, хээрийн түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг 1999 оны долоодугаар сарын 15-аас эхлэн дагаж мөрдөн, 2022 оны хоёрдугаар сард шинэчлэн баталж, хэрэгжүүлэн ажиллаж байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Төслийн хүрээнд нийлүүлэгдсэн автомеханик шатны автомашины анхны сургагч багш нар бэлтгэгдлээ

Сургагч багш нарыг олон улсын стандартын дагуу хоёр жилийн хугацаанд гурван үе шаттайгаар сургаж, дадлагажуулсан бөгөөд цаашид албаны хэмжээнд автомеханик шатны техникчийг сургаж бэлтгэх боломж бүрдэж байна.   

Япон улсын Цүкүбагийн их сургууль, “Сабо фронтиэр” сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Айлчлалын хүрээнд төлөөлөгчид Улаанбаатар хотын үер болон ой, хээрийн гал түймрийн эрсдэлтэй бүсүүдтэй танилцаж, Баянзүрх дүүрэгт зохион байгуулах гамшгаас хамгаалах дадлага сургуульд оролцож, иргэдийн гамшгийн үеийн нүүлгэн шилжүүлэлтийн талаарх сургалт, судалгааг хамтран хэрэгжүүлнэ. 

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ