Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар, тус аймгийн Онцгой байдлын газраас хамтран “Сэлэнгэ аймаг, хил орчмын бүс нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулахад талуудын оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн хурлыг хоёр үе шаттайгаар зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа.

Онол, практикийн хуралд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн, судлаачдаас ирүүлсэн 15 бүтээлээс хоёрдугаар шатанд тэнцсэн найман илтгэлийг хэлэлцүүлсэн юм.

ДХИС-ийн Хилийн албаны сургуулийн захирал, доктор (Ph.D), дэд профессор, хурандаа Ц.Одбаярын "Хил орчмын бүсэд зонхилон тохиолдох гамшгийн төрлүүд, гамшгийн эрсдэлийг бууруулахад тулгамдаж буй асуудал" сэдэвт бүтээл тэргүүлсэн бол ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн Нөөц судлалын төвийн дарга, доктор (Ph.D), дэд хурандаа С.Байгалмаагийн "Сэлэнгэ аймаг, хил орчмын бүс нутагт газрын тосны бүтээгдэхүүний стратегийн нөөц бүрдүүлэх асуудал" бүтээл дэд байрыг, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Ууганбаатарын "Сэлэнгэ аймгийн хэмжээнд үйлдэгдэж буй хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг нь гамшгийн эрсдэлд үзүүлэх нөлөө, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, харилцан хамтын ажиллагаа" бүтээл гутгаар байрт шалгарсан бол тусгай байрын шагналыг ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн гамшгаас хамгаалах албаны тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D), дэд хурандаа Ц.Ганчимэгийн "Сэлэнгэ аймгийн хил орчмын бүс нутгийн ой, хээрийн түймрийн эрсдэлд хийсэн шинжилгээ" сэдэвт бүтээл хүртлээ.
2024/10/25
Шинэ мэдээСургагч багш нарыг олон улсын стандартын дагуу хоёр жилийн хугацаанд гурван үе шаттайгаар сургаж, дадлагажуулсан бөгөөд цаашид албаны хэмжээнд автомеханик шатны техникчийг сургаж бэлтгэх боломж бүрдэж байна.
2024/10/25
Шинэ мэдээАйлчлалын хүрээнд төлөөлөгчид Улаанбаатар хотын үер болон ой, хээрийн гал түймрийн эрсдэлтэй бүсүүдтэй танилцаж, Баянзүрх дүүрэгт зохион байгуулах гамшгаас хамгаалах дадлага сургуульд оролцож, иргэдийн гамшгийн үеийн нүүлгэн шилжүүлэлтийн талаарх сургалт, судалгааг хамтран хэрэгжүүлнэ.
2024/10/25
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ