Танхимын сургалтад 80 орчим ажилтан, алба хаагч хамрагдлаа

A- A A+

ТАНХИМЫН СУРГАЛТАД 80 ОРЧИМ АЖИЛТАН, АЛБА ХААГЧ ХАМРАГДЛАА

Онцгой байдлын ерөнхий газраас Хүн ам, нийгмийн хамгааллын улсын албанд /Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам/ гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг ирэх арваннэгдүгээр сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгуулахтай холбогдуулан  танхимын сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна. 

Энэ удаагийн сургалтад Хөгжлийн бэрхшээлтэй хүний ерөнхий газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар, Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын 80 орчим ажилтан, алба хаагч хамрагдлаа.

Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, команд штабын сургуулийн зохион байгуулалт, улсын алба, мэргэжлийн ангийн чиг үүрэг, гамшгаас хамгаалах төлөвлөлтийн талаар мэдээлэл өгсөн юм.
 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг 91.3 хувийн саналаар дэмжлээ

Улсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо