Нисдэг тэрэгтэй өндрөөс аврах ажиллагааны дадлага сургуультай танилцлаа

A- A A+

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Бүгд Найрамдах Франц Улсын Европын болон Гадаад хэргийн яамны Батлан хамгаалах, аюулгүй байдлын хамтын ажиллагааны газрын дарга, генерал Режис Колкомбе тэргүүтэй айлчлалын бүрэлдэхүүн өнөөдөр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт болсон өндрөөс аврах ажиллагааны хамтарсан дадлага сургуультай танилцлаа. 

 Сургалтад Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, Үндэсний аврах бригад, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид хоёр долоо хоногийн хугацаатай  хамрагдсан бөгөөд БНФУ-ын Өндрөөс аврах ажиллагааны үндэсний сургалтын төвийн зааварлагч багш, ахмад Нивиерэ Жейн-Францис, ахмад Маурис Габриел нар удирдан явуулсан юм. 

Нисдэг тэрэгтэй өндрөөс аврах ажиллагааны дадлага сургуулийг тогтмол зохион байгуулснаар алба хаагчдыг чадавхжуулах, ажиллагааны бэлтгэл бэлэн байдлыг хангах ач холбогдолтой юм.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг 91.3 хувийн саналаар дэмжлээ

Улсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо