Эрдэм шинжилгээний хуралд бүтээлээ ирүүлэхийг урьж байна

A- A A+

Дотоод хэргийн их сургуулийн  Онцгой байдлын сургуулиас “Гал түймэртэй тэмцэх үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг ирэх арваннэгдүгээр сарын 22-нд зохион байгуулах гэж байна. 

Гал түймэртэй тэмцэх үйл ажиллагааны төлөвлөлт, удирдлага, зохион байгуулалт, Онцгой байдлын албаны сургалт, эрдэм шинжилгээний ажлын өнөөгийн байдал, цаашид боловсронгуй болгох, байгалийн аюулт үзэгдэл, гал түймэр, хүний үйл ажиллагаатай холбоотой техникийн ослоос урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх дэд сэдвийн хүрээнд өгүүллийг хүлээн авах юм.

Эрдэм шинжилгээний хуралд ОБЕГ, ДХИС, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн болон төрийн бус байгууллагын эрдэмтэн судлаачид оролцох бөгөөд оролцогчдын өгүүллийг ирэх арваннэгдүгээр сарын 12-ныг хүртэл ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн Гал түймэртэй тэмцэх албаны танхимд хүргүүлнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу. 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг 91.3 хувийн саналаар дэмжлээ

Улсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо