Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Бүгд Найрамдах Франц Улсын Европын болон Гадаад хэргийн яамны Батлан хамгаалах, аюулгүй байдлын хамтын ажиллагааны газрын дарга, генерал Режис Колкомбе нар хоёр талын уулзалт хийлээ.

Уулзалтаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын байгууллагад хэрэгжиж байгаа төслүүдийн явц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.

Мөн талууд Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг богино, урт хугацаанд сургах, дадлагажуулах, нарийн мэргэжлээр мэргэшүүлэхээс гадна Франц хэл сургахаар тохиролцлоо.

2024/10/23
Шинэ мэдээУлсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
2024/10/23
Шинэ мэдээ“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо