Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуянгийн урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Европын болон Гадаад хэргийн яамны Батлан хамгаалах, аюулгүй байдлын хамтын ажиллагааны газрын дарга, генерал Колкомбе тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна.

Айлчлалын хүрээнд өнөөдөр НОБГ-ын Аврах анги 105, Гамшгаас хамгаалах сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр Монгол-Франц улсын хамтын ажиллагааны хүрээнд 34.000 еврогийн үнэ бүхий ПЕТЗЛ брэндийн өндрөөс аврах ажиллагааны иж бүрэн багаж хэрэгслийг Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангид хүлээлгэн өглөө.
Тус арга хэмжээнд Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Коринн Пэрера болон албаны хүмүүс оролцсон юм.
Айлчлалын хүрээнд энэ сарын 25-ныг хүртэл Онцгой байдлын байгууллагын анги, салбарын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулнаас аврах ажиллагааны хамтарсан сургалтыг зохион байгуулна.


2024/10/23
Шинэ мэдээУлсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
2024/10/23
Шинэ мэдээ“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо