Москва хотын Дээд мэргэжлийн боловсролын байгууллагуудын дунд ХХХ дугаар спартакиад зохион байгуулагдсан юм. ХХХ дугаар спартакиадын хүрээнд Москвагийн Улсын биеийн тамирын академид зохион байгуулагдсан сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд ОХУ-ын "Иргэний хамгаалалтын академи"-ийн баг тамирчид амжилтай оролцож нийлбэр дүнгээр II байр эзэллээ.
Тус академийн багт монгол 5 сонсогч оролцсон юм. Тодруулбал тус академийн III курсийн сонсогч ахлагч М.Дамдин, дэд ахлагч О.Амин-Эрдэнэ, дэд ахлагч Л.Батбаяр, II курсийн сонсогч ахлагч Б.Сүхбат, ахлагч С.Билэгжаргал нар оролцсон юм.

Өнөөдөр тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдад шагнал гардуулах ёслолын ажиллагаа Академийн жагсаалын талбайд боллоо. Шагналыг Академийн даргын үүрэг гүйцэтгэгч, хошууч генерал Евгений Кондратьев гардуулсан юм.
Ташрамд дурдахад ОХУ-ын "Иргэний хамгаалалтын академи"-д Онцгой байдлын байгууллагын хоёр офицер, 33 сонсогч суралцаж байгаа юм.

2024/10/22
Шинэ мэдээУлсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
2024/10/22
Шинэ мэдээ“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо