Гамшиг, аюулт үзэгдлийн үеийн сургалтын төлөвлөгөө боловсруулах аргазүйд суралцлаа

A- A A+

Гамшиг, аюулт үзэгдлийн үед сум, багийн ерөнхий боловсролын суралцагчдад эрүүл аюулгүй орчин нөхцөлд боловсролын үйлчилгээг тасралтгүй үзүүлэх боломж, арга зам болон бодлого, эрх зүйн зохицуулалтын талаар мэдээлэл солилцох, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 13.2.3 дахь заалтын хэрэгжилтийг хангах зорилгоор “Гамшгийн үеийн боловсрол” сургалтыг энэ сарын 17-18-ны өдрүүдэд зохион байгуулж, алба хаагчдад гэрчилгээ гардууллаа.

Энэ үеэр ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Ц.Уранчимэг “Мэдлэг боловсролтой даван туулах чадавхтай ирээдүйг бэлтгэхийн тулд эртнээс төлөвлөж, гамшгийн үед харилцан хамтран ажиллах шаардлагатай байна.  Тиймээс энэ сургалтаар олж авсан мэдлэг, туршлагаа ажилдаа хэрэгжүүлж, үйл ажиллагаандаа нэвтрүүлэийг онцлоод ажлын амжилт хүслээ”.

Сургалтад хамрагдсан ОБЕГ, Боловсролын ерөнхий газар,  төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүд болон нийслэл, дүүрэг, аймгийн Боловсролын газар, хэлтсийн холбогдох мэргэжилтнүүд гамшиг, аюулт үзэгдлийн үеийн сургалтын төлөвлөгөө боловсруулах аргазүйд суралцлаа.

Мөн байгалийн гамшиг /зуд/ боловсролын салбарт үзүүлж байгаа нөлөөлөл болон аюулгүй амьдрах ухааны сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, гамшгийн үед сургалтын агуулга, хэлбэр, аргазүйн тохируулга хийх аргачлал болон гамшгийн үед эцэг эх, асран хамгаалагчийн оролцоо, салбар дундын түншлэлийг дэмжих аргазүйн талаар мэдлэгээ дээшлүүлсэн юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Далайн гадаргуугийн дундаж хэм +21.1-д хүрчээ

Далайн усны хэм нэмэгдэхийн хэрээр далай тэнгисийн экологийн тогтолцоо болон эрэг орчмын хот суурингуудад учрах эрсдэл нэмэгдэнэ гэж Дунд хугацаанд цаг агаарыг урьдчилан таамаглах Европын төвийн стратегийн төлөвлөлт хариуцсан захирал Саманта Бёржесс ярьж байна.  

“Цэнгэг усны экосистемийн хамгаалал ба усны салбарын стандартчилал” сэдэвт хэлэлцүүлгийн онцлох ишлэл

Усны газрын дарга, доктор З.Батбаяр: Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг татан гаргаж, экосистемийг хамгаалснаар үр хойчдоо уух уусыг нь үлдээж чадсан.

“Уур амьсгал, усны гаралтай гамшгийн эрсдэл, эрт авах арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлгийн онцлох ишлэл

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян: "Усны нөөцийн тогтвортой менежмент нь хүний эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, эдийн засгийн өсөлт, экосистемийн тэнцвэрт байдлыг хангахаас гадна үер, ган, зудын гамшгийн эрсдэлийг бууруулах нөхцөлийг бүрдүүлдэг.