Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй бүрэлдэхүүн Бүгд Найрамдах Филиппин Улсын Гамшгийн эрсдэлийг бууруулах, Удирдлага холбоо мэдээллийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Иргэний хамгаалалтын захиргаа, боловсрол хариуцсан орлогч Асек Бернандо Рафаелито Р.Алехандротой уулзаж, ярилцлаа.

Тус төвийг 2010 оны тавдугаар сарын 10-нд үүсгэн байгуулж, улмаар бодлого боловсруулах, зохицуулах, нэгтгэх, хяналт тавих, хянах, үнэлэх чиг үүрэг бүхий эрх мэдэлтэй байгууллага болжээ. Түүнчлэн тогтвортой хөгжилд дасан зохицох чадвартай, аюулгүй, гамшигт тэсвэртэй ард иргэдэд зориулсан иргэний хамгаалалт, гамшгийн эрсдэлийг бууруулах менежментийн үндэсний цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг гол зорилгоо болгон ажиллаж байна.


2024/10/18
Шинэ мэдээУлсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
2024/10/18
Шинэ мэдээ“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо