“Зайнаас тандан судлалын хиймэл дагуулын SAR мэдээг ашиглах боломжууд” сэдэвт сургалт зохион байгуулагдаж байна

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газраас “Эрхэт инноваци” ХХК, “Synspective” ХХК-тай хамтран гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зайнаас тандан судлалын Strix, Sentinel-1, Alos, CSK хиймэл дагуулын SAR мэдээг хэрхэн ашиглах талаар онолын мэдлэг олгох сургалтыг зохион байгуулж байна. Ингэснээр хиймэл дагуулын SAR мэдээг ашиглан газрын гадаргуугийн өөрчлөлтийг судлах, үерт автсан газрыг илрүүлэх, усны түвшин хэмжих, газрын гадаргуугийн өндрийн тоон загвар боловсруулах мэдлэг чадварыг оролцогчид олж авах юм.

Сургалтыг “Синспекти” ХХ-ийн ажилтан доктор Капил Малик, Доктор Элизабет Вонг нар зааж байна.

Сургалтад Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Усны газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Хөдөө аж ахуйн их сургуулийн мэргэжилтэн, алба хаагчид хамрагдаж байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг 91.3 хувийн саналаар дэмжлээ

Улсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо