НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас Бүгд Найрамдах Филиппин Улсын Засгийн газартай хамтран зохион байгуулж байгаа “Гамшгийн эрсдэлийг бууруулах Ази, Номхон далайн сайд нарын бага хурал” салбар хуралдаануудаар гуравдахь өдрөө үргэлжилж байна.
ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэн “Бүс нутгийн эрт зарлан мэдээлэл: Эртнээс сэрэмжлүүлэх арга хэмжээний диалоги” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.
Энэхүү салбар хуралдаан нь гамшгийн эрсдэлийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, системчилсэн, нийлмэл болон шаталсан эрсдэл, болзошгүй нөлөөллийн талаар хэлэлцэх, эрт сэрэмжлүүлэх, эрт авах арга хэмжээний өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх зорилготой юм.
.jpg)
Мөн “Гамшгийн эрсдэлийг бууруулах, даван туулах чадавхыг бэхжүүлэх: Уур амьсгалын өөрчлөлтийн энэ эрин үед шилжилт хөдөлгөөнийг зохицуулах арга хэрэгсэл” салбар хуралдаанд Шадар сайдын зөвлөх, Элчин сайд Г.Ганболд илтгэгчээр оролцож, гамшгийн эрсдэлийг бууруулах, хүн амын шилжилт хөдөлгөөн болон уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар өөрийн орны үндэсний болон олон нийтийн түвшний сайн туршлага, оролцоо, чухал санаачилгууд болон олж авсан сургамжуудыг хуваалцлаа.
.jpg)

2024/10/16
Шинэ мэдээДалайн усны хэм нэмэгдэхийн хэрээр далай тэнгисийн экологийн тогтолцоо болон эрэг орчмын хот суурингуудад учрах эрсдэл нэмэгдэнэ гэж Дунд хугацаанд цаг агаарыг урьдчилан таамаглах Европын төвийн стратегийн төлөвлөлт хариуцсан захирал Саманта Бёржесс ярьж байна.
2024/10/16
Шинэ мэдээУсны газрын дарга, доктор З.Батбаяр: Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг татан гаргаж, экосистемийг хамгаалснаар үр хойчдоо уух уусыг нь үлдээж чадсан.
2024/10/16
Шинэ мэдээОнцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян: "Усны нөөцийн тогтвортой менежмент нь хүний эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, эдийн засгийн өсөлт, экосистемийн тэнцвэрт байдлыг хангахаас гадна үер, ган, зудын гамшгийн эрсдэлийг бууруулах нөхцөлийг бүрдүүлдэг.