Монгол Улсад тохиолдсон зудын гамшгийг даван туулах туршлагаас хуваалцав

A- A A+

Филиппин Улсын Манила хотноо зохион байгуулагдаж буй “Гамшгийн эрсдэлийг бууруулах Ази, Номхон далайн сайд нарын бага хурал”-ын хүрээнд оролцогч улс орон, олон улсын байгууллага гамшгийн эрсдэлийг бууруулах талаар хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа олон нийтэд хүргэж байгаа юм.

Хуралдааны эхний өдөр нээлттэй индрээр “Хариу арга хэмжээнээс гамшгийн даван туулах чадавх руу: Монгол Улсад тохиолдсон зудын туршлагаас” сэдвээр өнгөрсөн өвөл тохиолдсон зудын үед Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч Тапан Мишра нар хамтран танилцууллаа. 

Өнгөрсөн 2023-2024 оны өвөл тохиолдсон зуднаар Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын агентлагууд, олон улсын болон үндэсний хүмүүнлэгийн байгууллагуудаас бүрдсэн Хүмүүнлэгийн тусламжийн баг малчдыг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад шаардлагатай дэмжлэг тусламж үзүүлж, хамтран ажилласан бөгөөд зудад нэрвэгдсэн малчдад нэн шаардлагатай дэмжлэг үзүүлж, зудын эрсдэлд өртсөн малчин өрхүүдэд хоол хүнс, эм, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, түлээ, нүүрс, бэлэн мөнгөний тусламж зэрэг нэн шаардлагатай тусламжийг үзүүлсний зэрэгцээ зудын эрсдэлийг бууруулж, хохирол багатай даван туулах талаар авсан арга хэмжээнүүдийг танилцуулан, сайн туршлага хуваалцлаа.  

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг 91.3 хувийн саналаар дэмжлээ

Улсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо