Намрын мод тариалалт үргэлжилж байна

A- A A+

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Онцгой байдлын байгууллага 2030 он хүртэл 10 сая мод тарих зорилт тавьсан бөгөөд 2024 оны хаврын мод тариалалтын байдлаар нийт 353,309 мод, жимсгэний мод, бут тарьсан. Мөн Дорнод, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Увс, Хэнтий аймагт өөрсдийн салбар нэгжүүдийг түшиглэн алба хаагчдадаа хариуцуулан 8 төрлийн 28429 үрсэлгээ ургуулсан юм. 

Албаны хэмжээнд алба хаагчид намрын мод тариалалтын хүрээнд мод тарих ажлыг зохион байгуулж байна. Тухайлбал нийслэлийн хэмжээнд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-нд тэхийн шээг, шар хуайс 200 гаруй, “Олон Улсын эко цэцэрлэгт хүрээлэн”-нд эгэл нарс, сибирь гацуур, сибирь шинэс, эгэл монос, эгэл голт бор, үхрийн нүдний  зэрэг 175 мод нийт 375  мод бут суулгаж усалгаа, арчилгааг хийлээ. 

Албаны хэмжээнд ирэх амралтын өдрүүдэд мод, бут, сөөг тарих ажил үргэлжилнэ. 

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг 91.3 хувийн саналаар дэмжлээ

Улсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо