ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр Азийн Хөгжлийн банкны Хөдөө аж ахуй, хүнс байгаль орчин болон хөдөөгийн хөгжлийн газрын захирал ноён Жиенфан Зан, тус банкны Байгалийн нөөц, хөдөө аж ахуй хариуцсан ахлах мэргэжилтэн Юкицүгү Янома нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2020-2022 онд Монгол Улсад хэрэгжсэн "Гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх техникийн туслалцааны төсөл" болон цаашид хамтран хэрэгжүүлэх “Монгол Улсад гамшгийн аюулыг зарлан мэдээлэх нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх нь зээлийн төсөл”-ийн талаар санал солилцсон юм.

Энэхүү төсөл нь Монгол Улсын гамшгийн бэлэн байдлын чадавхыг бэхжүүлэх, гамшгийн улмаас учрах хохирлыг бууруулах ач холбогдолтой.
2024/10/15
Шинэ мэдээУлсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
2024/10/15
Шинэ мэдээ“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо