“Гамшгийн эрсдэлийг бууруулах Ази, Номхон далайн сайд нарын бага хурал”-д оролцож байна

A- A A+

Бүгд Найрамдах Филиппин улсын Манила хотноо болж байгаа “Гамшгийн эрсдэлийг бууруулах Ази, Номхон далайн сайд нарын бага хурал”-д Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан ОБЕГ, орон нутгийн Онцгой байдлын газар, олон улсын, үндэсний болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөгчид оролцож байна.

Энэ сарын 14-18-ны өдрүүдэд болох тус хурал “2030 он: Ази, Номхон далайн бүс нутагт гамшгийн эрсдэлийг бууруулах зорилтыг нэмэгдүүлэх нь” уриан дор зохион байгуулагдаж байгаа юм. 

Ази, Номхон далайн бүс нутгийн гамшиг болон уур амьсгалын эрсдэлийг бууруулахад анхаарал хандуулах улс орнуудын Засгийн газар, төрийн, олон улсын, үндэсний болон иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшил, шинжлэх ухаан, академи болон оролцогч талуудыг өргөн хүрээнд хамарсан хоёр жил тутам зохион байгуулагддаг томоохон арга хэмжээ юм. 

​Энэ удаагийн хурал нь “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг”-ийн дунд хугацааны хэрэгжилтийг хэлэлцэх өндөр түвшний уулзалтаас хойш анх удаа зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ онцлог. 

Гамшгийн эрсдэлийг бууруулах хүчин чармайлт, инновацлаг арга замуудыг хуваалцах, 2030 он гэхэд дэлхий нийтийн гамшигт өртөмтгий бүс нутгуудад  гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээг хурдасгах, хэрэгжүүлэх боломжтой үүрэг амлалтуудыг өгөх чухал боломжуудыг олгодог юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Далайн гадаргуугийн дундаж хэм +21.1-д хүрчээ

Далайн усны хэм нэмэгдэхийн хэрээр далай тэнгисийн экологийн тогтолцоо болон эрэг орчмын хот суурингуудад учрах эрсдэл нэмэгдэнэ гэж Дунд хугацаанд цаг агаарыг урьдчилан таамаглах Европын төвийн стратегийн төлөвлөлт хариуцсан захирал Саманта Бёржесс ярьж байна.  

“Цэнгэг усны экосистемийн хамгаалал ба усны салбарын стандартчилал” сэдэвт хэлэлцүүлгийн онцлох ишлэл

Усны газрын дарга, доктор З.Батбаяр: Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг татан гаргаж, экосистемийг хамгаалснаар үр хойчдоо уух уусыг нь үлдээж чадсан.

“Уур амьсгал, усны гаралтай гамшгийн эрсдэл, эрт авах арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлгийн онцлох ишлэл

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян: "Усны нөөцийн тогтвортой менежмент нь хүний эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, эдийн засгийн өсөлт, экосистемийн тэнцвэрт байдлыг хангахаас гадна үер, ган, зудын гамшгийн эрсдэлийг бууруулах нөхцөлийг бүрдүүлдэг.