Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дорнод, Өвөрхангай, Сүхбаатар, Төв аймгуудын зарим газраар нойтон цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос, өдөртөө нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Агаарын температур өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр 0…+5 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +14…+19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +10…+15 градус, бусад нутгаар +6...+11 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -11…-13 градус, бусад хэсгээр -6…-8 градус хүйтэн, өдөртөө +9...+11 градус дулаан байна.
Төлөв байдал: 16-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд Алтай, Хэнтийн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар, 18-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 19-нд нутгийн баруун хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 17-нд говь, тал, хээрийн нутгаар, 18-нд нутгийн зүүн хэсгээр, 19-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө -14...-19 градус хүйтэн, өдөртөө -4...+1 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4…+1 градус, өдөртөө +7…+12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -6…-11 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус дулаан байна.
Гал түймэр:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.15-ны өдрийн 00:33 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход байрны хогийн сувагт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд хауулын байр шатаж байна гэсэн дуудлагыг 10.15-ны өдрийн 04:27 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход байгууллагын хашаанд 2х2 метрийн хэмжээтэй харуулын байр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хан-Уул дүүргийн 22 дугаар хороонд хоолны газрын дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 10.14-ний өдрийн 21:36 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход хоолны газрын 150 м.кв талбай бүхий салбарын 3х4 метрийн хэмжээтэй гал тогоо болон дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Төв аймгийн Аргалант сумын 2 дугаар багт үйлдвэрт гал гарч байна гэсэн дуудлагыг 10.15-ны өдрийн 05:45 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн өөх тосны үйлдвэрийн хашаанд тосны лаг хаягдал шатаж байсныг ажиллаж унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.14-ний өдрийн 08:21 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн хашаанд ил задгай хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Хэнтий аймгийн Мөрөн сумын Чандган багт өвс ачсан ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.14-ний өдрийн 09:14 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход Дорнод аймгийн төвөөс Улаанбаатар хотын чиглэлд өвс тээвэрлэж явсан иргэн Б-гийн “Dayun CGV3310WD32” загварын том оврын ачааны автомашины ачааны хэсэгт гал гарч 350 боодол өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд хотхоны гадна гал гарч байна гэсэн дуудлагыг 10.14-ний өдрийн 09:46 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход байрны гадна ил задгай хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.14-ний өдрийн 10:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-гийн 5 ханатай гэр бүрэн, иргэн Э-гийн 4 ханатай гэр бүрэн, 5 ханатай гэрийн баруун тал хайрагдаж, 18 метр хашаа, хураалттай гэрийн шал тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 30 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.14-ний өдрийн 16:22 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 1 га талбайд шар өвс, эзэмшигч нь тодорхойгүй 2 метр хашаа тус тус шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.14-ний өдрийн 16:54 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 5х12 метрийн хэмжээтэй байшингийн 3х4 метрийн хэмжээтэй өргөтгөлийн дээврийн хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Баянгол дүүргийн 10 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.14-ний өдрийн 17:45 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-гийн 4х10 метрийн хэмжээтэй байшингийн дотор, эд хогшил, дээврийн хэсэг, иргэн Б-гийн 5х8 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн 2 дугаар давхарт 2х3 метрийн хэмжээтэй хувцасны өрөө тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.14-ний өдрийн 22:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 5 ханатай гэр, эд хогшлын хамт шатаж байсныг ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.15-ны өдрийн 02:47 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 8х20 метрийн хэмжээтэй хүнсний дэлгүүрийн галлагааны өрөөний дээврийн яндангийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр:
Хээрийн түймэр: Дорнод аймгийн Баяндун сумын Түргэн багийн “Дунгийн-Улаан замын булаг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 240 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 45 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 10.11-ний өдрийн 15:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчид, Баяндун, Дашбалбар, Сэргэлэн, Гурванзагал, Баян-Уул сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 10.14-ний өдрийн 09:30 цагт цурамд оруулан 18:40 цагт бүрэн унтраасан. Уг хээрийн гал түймэрт тус сумын харьяат малчин Б /эрэгтэй, 54 настай/ өртөж түлэгдсэнийг тус аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд шилжүүлсэн. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 75000 га талбай, 4 ханатай 2 гэр, 3 айлын малын хашаа, 1 автомашин, 6х4 метрийн хэмжээтэй байшин өртөж шатсан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Төөрсөн, сураггүй болсон: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Сутайхайрхан багт 10.13-ны өдрийн 18:00 цагийн орчимд бага насны хүүхэд гэрээсээ гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг 10.14-ний өдрийн 00:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газрын алба хаагчид, сумын Мэргэжлийн анги, ар гэрийнхэн А /9 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 10:13-ны өдрийн 22:05 цагаас эхлэн зохион байгуулан ажиллаж, 10.14-ний өдрийн 10:50 цагт Есөнбулаг сумын Сутай хороонд айлд байсныг эсэн мэнд олсон тухай мэдээллийг аймгийн Цагдаагийн газраас ирүүлсэн.
Цас шаварт суусан: Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн “Ширээтийн гол” гэдэг газар /Багануур дүүргээс зүүн зүгт 47 км/ Улаанбаатар хотоос Цэнхэрмандал сумын чиглэлд өвс, тэжээл тээвэрлэж явсан том оврын ачааны автомашин “Цагаан ширээт”-ийн голд суусан гэсэн дуудлагыг 10.14-ний өдрийн 16:20 цагт хүлээн авсан. Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн “Zmt 9403XXY” загварын чиргүүлтэй “Scania” загварын том оврын ачааны автомашин /3 зорчигчтой/ шаварт суусан байсныг татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/10/15Шинэ мэдээ
Мөн тэрбээр академийн төгсөгчид Онцгой байдлын салбарын чухал боловсон хүчин болж байгааг онцолсон юм.
2024/10/15Шинэ мэдээ
Мөн тус академид Онцгой байдлын албанаас 1965 оноос өнөөдрийг хүртэлх 58 жилийн хугацаанд 180 гаруй суралцагч, сонсогч суралцаж, галын аюулгүй байдлын тусгай мэргэжилтэн, инженер, шинжээч зэрэг мэргэжлээр бакалавр 110, магистр 70, доктор зэрэгтэй 2 алба хаагч тус тус амжилттай суралцан төгсөж, Онцгой байдлын байгууллагын бүх шатны албан тушаалд бусдыгаа манлайлан ажиллаж байгааг уулзалтын үеэр онцоллоо.
2024/10/15Шинэ мэдээ
Сургалтыг “Хүний аюулгүй байдлын академи” ТББ-тай хамтран зохион байгуулсан бөгөөд алба хаагчдад өдөр тутмын үйл ажиллагааны аюулгүй байдлыг чанаржуулах, мэргэжлийн ур чадвар, чадавхыг нэмэгдүүлэх хүрээнд мэдлэг, ойлголтыг өгсөн юм.