Филиппин улсын Онцгой байдлын салбартай хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх саналаа илэрхийллээ

A- A A+

 

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Филиппин Улсын Гамшгийн эрсдэлийг бууруулах, удирдах асуудал эрхэлсэн дэд сайд Ариел Непомусенотой өнөөдөр албан уулзалт хийлээ.

Энэ үеэр Монгол Улс, Филиппин Улс хооронд дипломат харилцаа тогтоосны хагас зуун жилийн ой саяхан тохиосныг онцлоод хоёр орны найрсаг, хамтын ажиллагаа улам өргөжиж байгаад талархал илэрхийлэв. Мөн Гамшгийн эрсдэлийг бууруулах Ази, Номхон далайн бүс нутгуудын сайд нарын бага хурлыг Филиппин Улс амжилттай зохион байгуулж байгаа нь бүс нутагтаа манлайлж байгааг харуулж байна хэмээн онцоллоо.

Мөн хоёр орны Онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, улмаар үер усны гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, чадавхыг бэхжүүлэх, гамшгийн аюулыг эрт зарлан мэдээлэх тогтолцоог хөгжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах саналтай байгаагаа уламжиллаа.

Филиппин Улс нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох санаачилга, төслүүдийг дэмжих, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх системийг хөгжүүлэх, гамшгаас хамгаалах хууль эрх зүйн орчин, санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгох чиглэлд үр бүтээлтэй ажилласаар ирсэн туршлагатай юм.


 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Далайн гадаргуугийн дундаж хэм +21.1-д хүрчээ

Далайн усны хэм нэмэгдэхийн хэрээр далай тэнгисийн экологийн тогтолцоо болон эрэг орчмын хот суурингуудад учрах эрсдэл нэмэгдэнэ гэж Дунд хугацаанд цаг агаарыг урьдчилан таамаглах Европын төвийн стратегийн төлөвлөлт хариуцсан захирал Саманта Бёржесс ярьж байна.  

“Цэнгэг усны экосистемийн хамгаалал ба усны салбарын стандартчилал” сэдэвт хэлэлцүүлгийн онцлох ишлэл

Усны газрын дарга, доктор З.Батбаяр: Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг татан гаргаж, экосистемийг хамгаалснаар үр хойчдоо уух уусыг нь үлдээж чадсан.

“Уур амьсгал, усны гаралтай гамшгийн эрсдэл, эрт авах арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлгийн онцлох ишлэл

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян: "Усны нөөцийн тогтвортой менежмент нь хүний эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, эдийн засгийн өсөлт, экосистемийн тэнцвэрт байдлыг хангахаас гадна үер, ган, зудын гамшгийн эрсдэлийг бууруулах нөхцөлийг бүрдүүлдэг.