“Барилгын хүчитгэл” сэдэвт сургалт, семинар боллоо

A- A A+

Монгол Улсын "Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх" хоёрдугаар шатны төслийн  хүрээнд  “Барилгын хүчитгэл” сэдэвт сургалт, семинар Онцгой байдлын ерөнхий газарт боллоо. 

Хоёр өдрийн турш үргэлжилсэн тус сургалт семинарт Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Барилга, барилгын материалын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Гантулга, ОБЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Л.Өлзийбаяр, ЖАЙКА Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга К.Мияги болон ШУТИС, ААНБ-ын төлөөлөл, холбогдох ажлын хэсгийн гишүүд оролцсон юм. 

Барилгын хүчитгэлийн зураг төсөл, угсралттай холбоотой барилгын дүрмүүдээр дамжуулж гамшигт тэсвэртэй хотыг бий болгоход хувь нэмрээ оруулах зорилгын хүрээнд зохион байгуулагдсан гэдгээрээ онцлог. 

Тухайлбал, барилгын газар хөдлөлт тэсвэрлэлтийн үнэлгээний аргачлал, өргөгт, ган, модон бүтээцтэй барилгын хүчитгэлийн аргачлал, тооцоолол зэрэг сэдвийн хүрээнд  хэлэлцүүлэг өрнүүлж, харилцан туршлага солилцлоо.

Сургалтын хоёр дахь өдөр НОБГ-ын Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвд барилгын хүчитгэлийн үзүүлэн сургалт, газар хөдлөлтийн сургалтын танхим, газар хөдлөлтийг биеэр мэдрэх төхөөрөмжтэй танилцах дадлага хийсэн юм.

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг 91.3 хувийн саналаар дэмжлээ

Улсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо