Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Архангай, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорнод, Завхан, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгийн зарим газраар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн болон өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, нутгийн зүүн хагаст түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр -1…+4 градус, Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, говийн бүс нутгийн хойд хэсгээр +6…+11 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9…+14 градус, бусад нутгаар +2...+7 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүсч, 0...+2 градус дулаан байна.
Төлөв байдал: 15-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 15-нд Алтайн уулархаг нутгаар, 16-нд нутгийн зарим газраар, 17-нд говь, тал, хээрийн нутгаар, 18-нд нутгийн зүүн хэсгээр зарим үед 14-16 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө -10...-15 градус хүйтэн, өдөртөө -3...+2 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +7…+12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус дулаан байна.
Гал түймэр:
Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн-Овоо баг дахь хүнсний дэлгүүр нам даралтын зуухны байранд гал гарч байна гэсэн дуудлагыг 10.13-ны өдрийн 12:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн У-гийн хүнсний дэлгүүрийн нам даралтын зуухны 2x2 метрийн хэмжээтэй байрны дээврийн хэсэг шатаж байсныг байсныг ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.13-ны өдрийн 13:27 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн хашаанд 3х3 метрийн хэмжээтэй шар өвс шатсаныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.13-ны өдрийн 15:01 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход 1 га орчим задгай талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.13-ны өдрийн 16:37 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн хашаанд шар өвс шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр:
Хээрийн түймэр: Дорнод аймгийн Баяндун сумын Түргэн багийн “Дунгийн-Улаан замын булаг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 240 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 45 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 10.11-ний өдрийн 15:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар анги, Эрэн хайх, аврах анги, Баяндун сумын Мэргэжлийн анги, Уул уурхай, Дашбалбар сумын Мэргэжлийн анги, Сэргэлэн сумын Мэргэжлийн анги, Гурванзагал сумын Мэргэжлийн анги, Баян-Уул сумын Мэргэжлийн ангийн тус тус алба хаагчид хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймрийн урт нь 50 км, өргөн 15 км орчим байна.
Дорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах багийн "Вангийн цагаан-Уул" гэдэг газар / аймгийн төвөөс зүүн урд зүгт 250 км, Матад сумын төвөөс зүүн урд зүгт 220 км, Халхгол сумаас баруун урд зүгт 240 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 10.12-ны өдрийн 16:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, Эрэн хайх, аврах анги, Халхгол сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, 10.13-ны өдрийн 11:50 цагт хээрийн гал түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Хэнтий аймгийн Дадал сумын Онон багийн "Баян-Өндөрийн дээд булан" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 240 км, сумын төвөөс баруун зүгт 40 км, Баян-Адарга сумаас зүүн хойд зүгт 30 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 10.13-ны өдрийн 14:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид ажиллаж, 18:00 цагт бүрэн унтрааж, онон багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 300 га талбай өртсөн.
Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багийн "Зосын даваа" гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 30 км, сумын төвөөс баруун урд зүгт 40 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 10.13-ны өдрийн 14:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилчид ажиллаж, мөн өдрийн 16:20 цагт хээрийн гал түймрийг бүрэн унтрааж, Сэргэлэн сумын Засаг даргын Тамгын газарт хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 2 га орчим талбай өртсөн.
Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Чулуут багийн "Сүүн-Овоо" гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 110 км, сумын төвөөс зүүн урд зүгт 20 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 10.13-ны өдрийн 15:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалтхаан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан ажиллаж, мөн өдрийн 17:25 цагт хээрийн гал түймрийг бүрэн унтрааж, малчин М-д хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 2 га орчим талбай өртсөн.
Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн "Борын хоолой" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 295 км, сумын төвөөс хойд зүгт 65 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 10.13-ны өдрийн 16:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, Халхгол сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид, Газрын тосны 21 дүгээр талбайн ажилчид, Боомтын ажилчид ажиллаж, 10.14-ний өдрийн 05:10 цагт бүрэн унтрааж, Ялалт багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 25000 га орчим талбай өртсөн.
Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн "Аглуу застав" гэдэг газар / аймгийн төвөөс зүүн урд зүгт 330 км, сумын төвөөс баруун урд зүгт 210 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 10.13-ны өдрийн 16:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид ажиллаж, 10.14-ний өдрийн 06:21 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 16000 га орчим талбай өртсөн.
Сүхбаатар аймгийн Асгат сумын Дөхөм багийн "Гурван хадтай" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 135 км, сумын төвөөс зүүн урд зүгт 90 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 10.13-ны өдрийн 18:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Эрэн хайх, аврах салбар, Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Асгат сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид ажиллаж, мөн өдрийн 22:40 цагт хээрийн гал түймрийг бүрэн унтрааж, сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны байцаагч Д.Энх-Эрдэнэд хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 500 га орчим талбай өртсөн.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хонгор багийн "Шахааны-Энгэр " гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 210 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 45 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 10.13-ны өдрийн 18:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн 21:30 цагт бүрэн унтрааж, малчин У-д хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 150 га орчим талбай өртсөн.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Төөрсөн, сураггүй болсон: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Сутайхайрхан багт 10.13-ны өдрийн 18:00 цагийн орчимд бага насны хүүхэд гэрээсээ гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг 10.14-ний өдрийн 00:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газар, сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид, ар гэрийнхэн А /9 настай, эмэгтэй/-г 10:13-ны өдрийн 17:30 цагт эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/10/14Шинэ мэдээ
Мөн тэрбээр академийн төгсөгчид Онцгой байдлын салбарын чухал боловсон хүчин болж байгааг онцолсон юм.
2024/10/14Шинэ мэдээ
Мөн тус академид Онцгой байдлын албанаас 1965 оноос өнөөдрийг хүртэлх 58 жилийн хугацаанд 180 гаруй суралцагч, сонсогч суралцаж, галын аюулгүй байдлын тусгай мэргэжилтэн, инженер, шинжээч зэрэг мэргэжлээр бакалавр 110, магистр 70, доктор зэрэгтэй 2 алба хаагч тус тус амжилттай суралцан төгсөж, Онцгой байдлын байгууллагын бүх шатны албан тушаалд бусдыгаа манлайлан ажиллаж байгааг уулзалтын үеэр онцоллоо.
2024/10/14Шинэ мэдээ
Сургалтыг “Хүний аюулгүй байдлын академи” ТББ-тай хамтран зохион байгуулсан бөгөөд алба хаагчдад өдөр тутмын үйл ажиллагааны аюулгүй байдлыг чанаржуулах, мэргэжлийн ур чадвар, чадавхыг нэмэгдүүлэх хүрээнд мэдлэг, ойлголтыг өгсөн юм.