“Стратегийн бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал” сэдэвт олон улсын хуралд оролцохыг урьж байна

A- A A+

ОБЕГ-ын Улсын нөөцийн газар, ДХИС-ийн Онцгой байдлын сургууль, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн зэрэг байгууллагууд хамтран “Стратегийн бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал” сэдэвт олон улсын хурлыг ирэх арваннэгдүгээр сарын 15-нд зохион байгуулахаар ажиллаж байна.

 

Хуралд Улсын нөөц, стратегийн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын чиглэлээр олон улсын болон дотоодын шинжлэх ухааны салбаруудад ажиллаж, суралцаж байгаа эрдэмтэн судлаач, суралцагчид оролцох боломжтой бөгөөд эрдэм шинжилгээний өгүүллийг ирэх арваннэгдүгээр сарын 05-ныг хүртэл odgrele7748@gmail.com хаягаар хүлээн авна.

 

Оролцогчид  “Монгол Улсын стратегийн гол нэрийн бүтээгдэхүүн, түүний чанар, аюулгүй байдал”,  “Үр тариа, тэжээлийн ургамлын чанар, аюулгүй байдал”, “Агуулахын стандарт, барилгын хийц, бүтэц зохион байгуулалт”, “Лаазалсан хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал”,  “Шатах, тослох материалын аюулгүй байдал” сэдвийн хүрээнд өгүүллийг бичиж,  хэлэлцүүлэх юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг 91.3 хувийн саналаар дэмжлээ

Улсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо