Барилга, байгууламжийг хүчитгэх тухай заалтыг Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд оруулах талаар санал солилцов

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Газар хөдлөлтийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хоёрдугаар үе шатны хүрээнд барилга, байгууламжийг хүчитгэх тухай заалтыг Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд оруулах чиглэлээр хамтарсан уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад төслийн багийн ахлагч К.Овада, төслийн ажилтан Я.Эрдэнэбат, ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Б.Мягмардорж, мөн газрын тасгийн дарга, хурандаа Ж.Дамдинсүрэн нар оролцсон юм.

Барилгын хүчитгэлтэй холбоотой эрх зүйн орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, төлөвлөгөө, заавар боловсруулах тус ажлын хэсэг нь газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр барилга, байгууламжийг хүчитгэх тухай заалтыг Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд оруулах талаар санал солилцсон юм.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Төслийн хүрээнд нийлүүлэгдсэн автомеханик шатны автомашины анхны сургагч багш нар бэлтгэгдлээ

Сургагч багш нарыг олон улсын стандартын дагуу хоёр жилийн хугацаанд гурван үе шаттайгаар сургаж, дадлагажуулсан бөгөөд цаашид албаны хэмжээнд автомеханик шатны техникчийг сургаж бэлтгэх боломж бүрдэж байна.   

Япон улсын Цүкүбагийн их сургууль, “Сабо фронтиэр” сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Айлчлалын хүрээнд төлөөлөгчид Улаанбаатар хотын үер болон ой, хээрийн гал түймрийн эрсдэлтэй бүсүүдтэй танилцаж, Баянзүрх дүүрэгт зохион байгуулах гамшгаас хамгаалах дадлага сургуульд оролцож, иргэдийн гамшгийн үеийн нүүлгэн шилжүүлэлтийн талаарх сургалт, судалгааг хамтран хэрэгжүүлнэ. 

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ