Онцгой байдлын алба 55 алба хаагчаар хүрээгээ тэллээ

A- A A+

Ерөнхийлөгчийн 2022 оны 180 дугаар зарлигаар батлагдсан “Цэргийн дотоод албаны дүрэм”-ийн дагуу Онцгой байдлын байгууллагад офицер, ахлагчийн албан тушаалд шинээр томилогдон ажиллаж байгаа алба хаагчид анхан шатны цэргийн хэргийн мэдлэг олгох сургалтад хамрагдан, өнөөдөр цэргийн тангараг өргөлөө. 

Тангараг өргөх ёслолын ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Д.Намсрай оролцож, алба хаагчдад ажлын амжилт хүслээ.

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад зохион байгуулсан “Цэргийн хэргийн мэдлэг 2024-2” сургалтаар цэргийн нийтлэг дүрэм, цэрэгжилт жагсаалч байдлыг олгож, албаны ёс зүйн хэм хэмжээ, онцлогийг таниулан, мэдлэг, ур чадварыг олгосон юм.

Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагад шинээр томилогдсон нийт 55 алба хаагч хамрагдлаа.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг 91.3 хувийн саналаар дэмжлээ

Улсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо