Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Хоногийн хугацаанд бүх нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Сэлэнгэ голын сав газраар ялимгүй цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар +2…+7 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Сэлэнгэ, Ерөө, Хэрлэн голын сав газраар +7…+12 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +18…+23 градус, бусад нутгаар +12...+17 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. +14...+16 градус дулаан байна.

Төлөв байдал: 12-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 12-нд Ховдын нутгаар секундэд 18-20 метр, 13, 14-нд Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +6...+11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +8…+13 градус, өдөртөө +18…+23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +13…+18 градус дулаан байна. 14-нөөс ихэнх нутгаар хүйтэрнэ.

Гал түймэр: 

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн "Оюуны амралт" гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 194 км-т, сумын төвөөс зүүн зүгт 26 км-т/ тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн алба хаагчдыг очиход, 11х8 хэмжээтэй модон байшин, эд хогшлын хамт бүрэн шатаж байсныг унтрааж, иргэн Ц-д хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд хогийн цэг шатаж байна дуудлагыг 16:55 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход 1х2 хэмжээтэй хогийн цэг шатаж байсныг унтраасан.

Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 04:53 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2х3 хэмжээтэй хогийн цэг шатаж байсныг унтраасан.

Геологийн гаралтай аюулт үзэгдэл: 

Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далай зах 4-р багийн нутаг "Арсайн буйраг" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 266 км, Ренчинлхүмбэ сумын төвөөс Зүүн зүгт 23км, Цагааннуур сумын төвөөс Зүүн урд зүгт 55км, Ханх сумын төвөөс Баруун урд зүгт 67км-т/ 10-09-ний өдрийн 20:15:39 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг, мөн өдрийн 20:23 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс цахим шуудан болон газар хөдлөлтийн мэдээлэл дамжуулдаг дуут системээр ирүүлсэн. Тус сумын Засаг даргаас тодруулахад сумын төвд чичирхийлэл мэдрэгдээгүй. Тус газрын ойролцоо малчин айл өрх байхгүй, учирсан хохирол байхгүй гэж мэдэгдсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Спортын олон төрөлт тэмцээнд 400 гаруй алба хаагч оролцож байна

Алба хаагчид сагсан бөмбөг, усан сэлэлт, туухай өргөлт, олс таталт, буухиа гүйлт, буудлага гэсэн зургаан төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байгаа бөгөөд аваргууд өнөөдөр тодрох юм.

Сайд нарын бага хурал салбар хуралдаанаар үргэлжилж байна

Сайд нарын бага хурал салбар хуралдаанаар үргэлжилж байна

Монгол Улсад тохиолдсон зудын гамшгийг даван туулах туршлагаас хуваалцав

Филиппин Улсын Манила хотноо зохион байгуулагдаж буй “Гамшгийн эрсдэлийг бууруулах Ази, Номхон далайн сайд нарын бага хурал”-ын хүрээнд оролцогч улс орон, олон улсын байгууллага гамшгийн эрсдэлийг бууруулах талаар хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа олон нийтэд хүргэж байгаа юм.