Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар, тус аймгийн Онцгой байдлын газраас хамтран “Сэлэнгэ аймаг, хил орчмын бүс нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулахад талуудын оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн хурлыг энэ сарын 18-нд зохион байгуулах гэж байна.
Үүнтэй холбогдуулан ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн захирал, хурандаа Ж.Амгалангаар ахлуулсан тус хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн хэсэгчилсэн бүрэлдэхүүн болон Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Галбадрах нар онол, практикийн хуралд ирүүлсэн эрдэм шинжилгээний бүтээлийн нэгдүгээр шатны шалгаруулалтыг хийлээ.
Онол, практикийн хуралд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн, судлаачдаас нийт 15 бүтээл ирүүлсэн байна.
Шалгаруулалтын нэгдүгээр шатанд дээрх бүтээлүүдээс 8 бүтээлийг шалгаруулж, хоёрдугаар шатанд буюу 18-нд болох хурлаар шилдгүүдээ шалгаруулах юм.

Энэхүү эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулснаар Сэлэнгэ аймаг, хил орчмын бүс нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг судалгаа эрдэм шинжилгээний ажлын үр дүнд тулгуурлан гаргаж танилцуулах, хил орчмын бүс нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах, орон нутгийн хөгжлийн бодлогод тусгуулах саналыг холбогдох байгууллагад хүргүүлэх, гамшгийн эрсдэлийг буруулах асуудлыг орон нутгийн болон салбаруудын хөгжлийн төлөвлөгөөнд тусгаж, хэрэгжүүлэхэд талуудын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

2024/10/09
Шинэ мэдээУлсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
2024/10/09
Шинэ мэдээ“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо