Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дархан-Уул, Завхан, Хөвсгөл аймгуудын зарим нутгаар хур тунадас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Агаарын температур өдөртөө нутгийн зүүн хэсгээр эрс хүйтэрч, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +3…+8 градус, Алтай, Хангайн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа голын хөндий, говийн бүс нутгийн зүүн хойд хэсгээр +6…+11 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +15…+20 градус, бусад нутгаар +10...+15 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно, өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө -2…-4 градус хүйтэн, өдөртөө +5...+7 градус дулаан байна.
Төлөв байдал: 10-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Онон, Улз голын хөндийгөөр, 11-нд Онон, Улз голын хөндийгөөр, 12-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 13-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. 13-нд говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо орно. Салхи 10-нд нутгийн зүүн хойд хэсгээр, 13-нд нутгийн хойд хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 11-нээс ихэнх нутгаар дулаарч, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +8…+13 градус, өдөртөө +18…+23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +12…+17 градус дулаан байна.
Гал түймэр:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.08-ны өдрийн 11:52 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход хогийн цэгт хог шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны “Драгон” зорчигч тээврийн төвийн хажууд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.08-ны өдрийн 17:23 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход хогийн цэгт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.08-ны өдрийн 21:25 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход ил задгай өвс шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.09-ний өдрийн 01:21 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ж-гийн хашааны гадна ил задгай хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн үйлдвэрийн хашаанд гал гарч байна гэсэн дуудлагыг 10.09-ний өдрийн 06:33 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчдыг очиход хуванцар хэвний сав шатаж байсныг 23 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хороонд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.08-ны өдрийн 09:58 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн хашаанд ил задгай өвс шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт хашаанд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.08-ны өдрийн 11:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн 8 тонн задгай өвс шатаж байсныг 28 минут ажиллаж унтраасан.
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.08-ны өдрийн 13:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 5 ханатай гэр, эд хогшлын хамт шатаж байсныг 22 минут ажиллаж унтраасан.
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн “Цохион-Ус” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 357 км, сумын төвөөс урд зүгт 3.7 км/ ачааны автомашины дугуй халалт өгч, уугиж байна гэсэн дуудлагыг 10.08-ны өдрийн 14:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 67 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн “Howo ZZ4256V324HE1B” загварын зүтгүүрийн автомашины дугуй халалт өгч, уугиж байсныг 3 минут ажиллаж унтраасан.
Булган аймгийн Бугат сумын Баянтөгөл багийн “Их залуугийн Цохионы-Өвөр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 70 км, сумын төвөөс урд зүгт 25 км, Орхон аймгийн төвөөс баруун хойд зүгт 19.5 км/ айлын өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 10.08-ны өдрийн 14:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн 20х8 метрийн хэмжээтэй өвөлжөө, 8 тонн задгай өвс бүрэн, 6х8 метрийн хэмжээтэй байшингийн хана, тааз, дээврийн хэсэг шатаж байсныг 3 цаг 10 минут ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багт байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.08-ны өдрийн 16:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд автобус шатаж байна гэсэн дуудлагыг 10.08-ны өдрийн 23:30 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Оросын Холбооны Улсын Улаан-Үүд хотын чиглэлд зорчиж явсан иргэн А-гийн “Hyundai Universe” загварын 45 хүний суудалтай зорчигч тээврийн автобус /18 зорчигчтой/ бүрэн шатаж байсныг 47 минут ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр:
Хээрийн түймэр: Дорнод аймгийн Чойбалсан сумын Сүмбэр багийн “Цагаан нуур” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 200 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 150 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 10.08-ны өдрийн 11:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Хилийн цэргийн 132 дугаар ангийн 6 дугаар застав, сумын Мэргэжлийн анги, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан 18:00 цагт цурамд оруулан 20:25 цагт бүрэн унтрааж, тус сумын Мал эмнэлгийн албанд хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 5000 га талбай өртөж шатсан.
Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай багийн “Гүн гуу” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 182 км, сумын төвөөс зүүн урд зүгт 40 км, Сайхан сумын төвөөс баруун урд зүгт 22 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 10.08-ны өдрийн 16:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчдыг очиход орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг цурамд оруулан ажиллаж байсан. Хээрийн гал түймрийг 18:06 цагт бүрэн унтрааж, Бэлэндалай багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 1 га талбай өртөж шатсан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Зам, тээврийн осол: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багт үерийн далан руу автомашин унаж, хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 10.08-ны өдрийн 11:31 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн “Toyota Corolla Fielder” загварын суудлын автомашин үерийн далан руу унаж, иргэн Н /46 настай, эрэгтэй/ автомашины урд суудлын хэсэгт хавчуулагдсан байсныг ажиллан гаргаж, аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн.
Төөрсөн, сураггүй болсон: Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Жаргалант багийн “Цагаан хашаат” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 70 км, сумын төвөөс хойд зүгт 8 км/ тус сумын харьяат иргэн Б нь 10.02-ны өдрийн 22:00 цагийн орчим “Цагаан хашаат” амралтын газраас сураггүй болсон тухай дуудлагыг 10.06-ны өдрийн 19:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Цагдаагийн тасгийн алба хаагч, сумын Мэргэжлийн ангийнхан иргэн Б /61 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 10.08-ны өдөр “Зөөлөнгийн даваа” гэдэг газраас баруун хойд зүгт 5 км-т “Өгөөмөр-Уул” гэдэг газар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 17:45 цагт түр зогсоосон.
Цас шаварт суусан: Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг багийн “Хөгшчүүл” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 164 км, сумын төвөөс урд зүгт 30 км/ Хэрлэн голын усанд автомашин суусан гэсэн дуудлагыг 10.08-ны өдрийн 11:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос тус аймгийн Мөнгөнморьт сумын чиглэлд зорчиж явсан иргэн Т-гийн “Toyota 4Runner” загварын суудлын автомашин “Хэрлэн” голын усанд суусан байсныг татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/10/09Шинэ мэдээ
Мөн тэрбээр академийн төгсөгчид Онцгой байдлын салбарын чухал боловсон хүчин болж байгааг онцолсон юм.
2024/10/09Шинэ мэдээ
Мөн тус академид Онцгой байдлын албанаас 1965 оноос өнөөдрийг хүртэлх 58 жилийн хугацаанд 180 гаруй суралцагч, сонсогч суралцаж, галын аюулгүй байдлын тусгай мэргэжилтэн, инженер, шинжээч зэрэг мэргэжлээр бакалавр 110, магистр 70, доктор зэрэгтэй 2 алба хаагч тус тус амжилттай суралцан төгсөж, Онцгой байдлын байгууллагын бүх шатны албан тушаалд бусдыгаа манлайлан ажиллаж байгааг уулзалтын үеэр онцоллоо.
2024/10/09Шинэ мэдээ
Сургалтыг “Хүний аюулгүй байдлын академи” ТББ-тай хамтран зохион байгуулсан бөгөөд алба хаагчдад өдөр тутмын үйл ажиллагааны аюулгүй байдлыг чанаржуулах, мэргэжлийн ур чадвар, чадавхыг нэмэгдүүлэх хүрээнд мэдлэг, ойлголтыг өгсөн юм.