Гамшгийн эрсдэлийг бууруулах, олон төрлийн аюулыг эрт зарлан мэдээлэх системийн чиглүүлэх сургалтад хамрагдав

A- A A+

НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар болон Уур амьсгалын ногоон сангийн мэргэжилтнүүд хамтран БНСУ-ын Инчон хотын Глобал боловсрол, сургалтын төвд зохион байгуулагдсан сургалтад ОБЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Л.Өлзийбаяраар ахлуулсан алба хаагчид хамрагдлаа. Тус сургалтад мөн , яам, агентлагийн мэргэжилтнүүд  хамрагдаж, гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээг нэгтгэх, түүнчлэн Уур амьсгалын ногоон сангаас санхүүжилт авах чадавхаа бэхжүүлсэн юм.      

Оролцогчид гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох талаар мэдээлэл авч, олон талт аюулыг эрт зарлан мэдээлэх системийн ололт, амжилтын талаар харилцан туршлага хуваалцлаа. 

Мөн GCF Уур амьсгалын ногоон сангийн 2024-2027 оны стратегийн төлөвлөгөөнд эрт сэрэмжлүүлэх системд үзүүлэх дэмжлэг болон "Бүх нийтийг хамарсан эрт сэрэмжлүүлэг" санаачилгыг дэмжих арга хэмжээний талаарх мэдлэг, ойлголт олж авсан юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг 91.3 хувийн саналаар дэмжлээ

Улсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо