Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Архангай аймгийн нутгийн зарим газраар ялимгүй цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр голын хөндийгөөр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Нутгийн баруун хойд хэсгээр бага зэрэг хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +1…+6 градус, Монгол-Алтайн уулархаг нутгаар +7…+12 градус, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар +16...+21 градус, бусад нутгаар +11...+16 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, +14...+16 градус дулаан байна.
Төлөв байдал: 9-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 10-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Онон, Улз голын хөндийгөөр, 11-нд Онон, Улз голын хөндийгөөр, 12-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар нойтон цас, цас орно. Салхи 09-нд говь, тал, хээрийн нутгаар, 10-нд нутгийн хойд хэсгээр 13-15 м/с хүрч ширүүснэ. 09-нд нутгийн зүүн хагаст, 10-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрч, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө -7...-12 градус хүйтэн, өдөртөө +0...+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +14…+19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3…+2 градус, өдөртөө +6…+11 градус дулаан байна. 11-нд нутгийн баруун хагаст, 12-нд ихэнх нутгаар дулаарна.
Гал түймэр:
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.07-ны өдрийн 08:25 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 4 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын Булаг багт хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.07-ны өдрийн 12:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн хашаанд хураалттай байсан 2.5 тн өвс, 4х4 болон 2х4 метрийн хэмжээтэй байшингийн хана, таазны хэсэг шатаж байсныг 1 цаг 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.07-ны өдрийн 14:58 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-гийн 6 метрийн урттай хашаа, 4х5 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.07-ны өдрийн 16:06 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн 1.4 га талбайд шар өвс шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Төв аймгийн Мөнгөнморьт сумын Булаг багт шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.07-ны өдрийн 16:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн 0.2 га талбайд шар өвс шатаж байсныг 19 минут ажиллаж унтраасан.
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Хүйс толгой багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.07-ны өдрийн 18:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 5 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг 13 минут ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.07-ны өдрийн 20:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 3х7 метрийн хэмжээтэй байшингийн үүд болон дээврийн хэсэг шатаж байсныг 24 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.07-ны өдрийн 21:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 5х8 метрийн хэмжээтэй байшингийн хана хэсэг, эд хогшил шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 10.08-ны өдрийн 04:05 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Л-ийн 2 метрийн урттай хашаа шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр:
Хээрийн түймэр: Дорнод аймгийн Чойбалсан сумын Сүмбэр багийн "Авдар хараат" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 170 км, сумын төвөөс зүүн хойд 120 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 10.07-ны өдрийн 11:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын Эрэн хайх, аврах анги, сумын Мэргэжлийн анги, Хилийн цэргийн 132 дугаар анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, 10.08-ны өдрийн 00:28 цагт хээрийн гал түймрийг бүрэн унтрааж, сумын Засаг даргын Тамгын газарт хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар түймэрт 3000 га орчим талбай өртсөн.
Ой, хээрийн түймэр: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн "Халуун рашаан" гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн урд зүгт 320 км, сумын төвөөс зүүн урд зүгт 270 км, Мандал сумаас зүүн урд зүгт 120 км/ www.icc.mn сайтад ой, хээрийн гал түймрийн цэг илэрсэн тухай мэдээллийг 10.03 ны өдрийн 08:35 цагт ОБЕГ-ын ГТТГ-аас мэдэгдсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагч очиж ажиллаад мөн өдрийн 19:03 цагт цурамд оруулсан. 10.06-ны өдрийн 14:30 цагт бүрэн унтрааж, Хан-Хэнтий тусгай хамгаалалттай газарт хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар түймэрт 18 га орчим талбай өртсөн.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Төөрсөн, сураггүй болсон: Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Жаргалант багийн “Цагаан хашаат” гэдэг амралтын газраас /аймгийн төвөөс баруун урд зүгт 70 км, сумын төвөөс хойд зүгт 8 км/-т тус сумын харьяат иргэн Б /61 настай, эрэгтэй/ нь 10.02-ны өдрийн 22:00 цагийн орчим “Цагаан хашаат” амралтын газраас сураггүй алга болсон тухай дуудлагыг 10.06-ны өдрийн 19:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар болон сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид, ар гэрийнхэн Жаргалант багийн төв болон “Цагаан хашаат” гэдэг амралтын газраас баруун хойд зүгт 35 км-т “Далайн булаг” гэдэг газар хүртэл, мөн баруун хойд зүгт Жаргалант багийн “Өгөөмөр гэдэг газар хүртэл 5 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:30 цагт түр зогсоосон. 10.08-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн "Тайлуут" гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 150 км, сумын төвөөс зүүн зүгт 30 км/ 10.07-ны өдрийн 17:00 цагийн орчим бага насны хүүхэд гэрээсээ сураггүй алга болсон тухай дуудлагыг 10.08-ны өдрийн 00:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар анги, аймгийн Цагдаагийн газар, Чандмань сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд Б /2 настай, эрэгтэй хүүхэд/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 10.08-ны өдрийн 02:45 цагт гэрээс нь зүүн хойд зүгт 0.5 км-т хээрээс эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
Бусад төрлийн осол /ажиллагаа/: Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт бага насны хүүхэд хөлөө сүүдрэвчний төмөр сандлын завсар оруулаад буцааж гаргаж чадахгүй байна гэсэн дуудлагыг 10.07-ны өдрийн 15:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход Н /10 настай, эмэгтэй/ сүүдрэвчний төмөр сандлын завсар хөлөө оруулаад гаргаж чадахгүй байсныг 9 минут ажиллан гаргаж, ээжид нь хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/10/08Шинэ мэдээ
Мөн тэрбээр академийн төгсөгчид Онцгой байдлын салбарын чухал боловсон хүчин болж байгааг онцолсон юм.
2024/10/08Шинэ мэдээ
Мөн тус академид Онцгой байдлын албанаас 1965 оноос өнөөдрийг хүртэлх 58 жилийн хугацаанд 180 гаруй суралцагч, сонсогч суралцаж, галын аюулгүй байдлын тусгай мэргэжилтэн, инженер, шинжээч зэрэг мэргэжлээр бакалавр 110, магистр 70, доктор зэрэгтэй 2 алба хаагч тус тус амжилттай суралцан төгсөж, Онцгой байдлын байгууллагын бүх шатны албан тушаалд бусдыгаа манлайлан ажиллаж байгааг уулзалтын үеэр онцоллоо.
2024/10/08Шинэ мэдээ
Сургалтыг “Хүний аюулгүй байдлын академи” ТББ-тай хамтран зохион байгуулсан бөгөөд алба хаагчдад өдөр тутмын үйл ажиллагааны аюулгүй байдлыг чанаржуулах, мэргэжлийн ур чадвар, чадавхыг нэмэгдүүлэх хүрээнд мэдлэг, ойлголтыг өгсөн юм.