Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Хоногийн хугацаанд бүх нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Тэрэлж голын хөндий, Дарьгангын тал нутгаар +6…+11 градус, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ голын хөндийгөөр, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +16...+21 градус, бусад нутгаар +11...+16 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө +14...+16 градус дулаан байна.

Төлөв байдал: 8-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 9, 10-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 11-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, нойтон цас, цас орно. Салхи 08-нд нутгийн зарим газраар, 09-нд говь, тал, хээрийн нутгаар, 10-нд нутгийн хойд хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +16…+21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +9…+14 градус дулаан байна. 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.

Гал түймэр: 

Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Цагаандавааны урд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 17:29 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход оршуулгын газрын хашаанд 6га орчим шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.       

Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө баг “Өнгөт” хороололд байрны зоорийн давхарт гал гарч байна гэсэн дуудлагыг 21:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн эзэмшлийн 1 өрөө байранд халуун тогоо залгаатай орхисны улмаас гал гарч байсныг иргэд унтраасан. 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд гэр шатаж байна дуудлагыг 07:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 4 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт граж шатаж байна гэсэн дуудлагыг 13:39 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчдыг очиход эзэнгүй айлын 6х4 метрийн хэмжээтэй гражийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Рашаант 8 дугаар багт мотоцикл шатаж байна гэсэн дуудлагыг 13:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Б-гийн эзэмшлийн “Мустанг” загварын улсын бүртгэлгүй мотоцикл шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. 

Увс аймгийн Наранбулаг сумын Хужирт баг “Хашаат” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 110 км, сумын төвөөс хойд зүгт 18 км/-т өвс шатсан тухай мэдээллийг өдрийн 19:15 цагт хүлээн авсан. Тус сумын мэргэжлийн ангиас Засаг даргын тамгын даргаар ахлуулсан ажилтан, иргэдийг очиход, малчин Б-гийн 6тн өвс бүрэн шатаж байсныг ажиллан унтрааж, малчин Б-д хүлээлгэн өгсөн. 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 23 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 21:54 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 6х8 метрийн хэмжээтэй байшингийн таазны хэсэг, зурагт шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр:

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн "Халуун рашаан" гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн урд зүгт 320 км, сумын төвөөс зүүн урд зүгт 270 км, Мандал сумаас зүүн урд зүгт 120 км/ www.icc.mn сайтад ой, хээрийн гал түймрийн цэг илэрсэн тухай мэдээллийг 10.03 ны өдрийн 08:35 цагт ОБЕГ-ын ГТТГ-аас мэдэгдсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагч очиж ажиллаад мөн өдрийн 19:03 цагт цурамд оруулсан. Урьдчилсан байдлаар түймэрт 18 га орчим талбай өртсөн байна.

Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-Өндөр багийн “Зуухны шал” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 162 км, сумын төвөөс зүүн урд зүгт 72 км-т/ 10.06-ны өдрийн 16:12:06 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг, мөн өдрийн 16:17 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс цахим шуудан болон газар хөдлөлтийн мэдээлэл дамжуулдаг дуут системээр ирүүлсэн. Тус сумын Засаг даргын орлогчоос тодруулахад чичирхийлэл мэдрэгдээгүй, Баян-Өндөр багийн Засаг даргаас тодруулахад чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохирол байхгүй гэж мэдэгдсэн.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол: 

Төөрсөн, сураггүй болсон: Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Жаргалант багийн “Цагаан хашаат” гэдэг амралтын газраас /аймгийн төвөөс баруун урд зүгт 70 км, сумын төвөөс хойд зүгт 8 км/-т Хишиг-Өндөр сумын Мааньт багийн оршин суугч, иргэн Б /61 настай, эрэгтэй/ 10.02-ны өдрийн 22:00 цагаас хойш одоог хүртэл сураггүй алга болсон тухай дуудлагыг 10.06-ны өдрийн 19:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн алба хаагчид Хишиг-Өндөр сумын Жаргалант баг, “Цагаан хашаат” гэдэг амралтын газар руу хөдөлгөөн үйлдсэн.

Бусад төрлийн осол /ажиллагаа/: Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд дулааны худаг дотроос цогцос гаргуулах шаардлагатай байна гэсэн дуудлагыг тус дүүргийн цагдаагийн II хэлтсээс 12:12 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход, оршин суугаа хаяг нэр тодорхойгүй иргэн /35-40 орчим настай, эрэгтэй/ нь 1.3 метр гүн дулааны худаг дотор нас барсан байдалтай байсныг 22 минут ажиллан гаргаж, БГД-ийн Цагдаагийн II хэлтэст  шилжүүлэн өгсөн.

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Спортын олон төрөлт тэмцээнд 400 гаруй алба хаагч оролцож байна

Алба хаагчид сагсан бөмбөг, усан сэлэлт, туухай өргөлт, олс таталт, буухиа гүйлт, буудлага гэсэн зургаан төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байгаа бөгөөд аваргууд өнөөдөр тодрох юм.

Сайд нарын бага хурал салбар хуралдаанаар үргэлжилж байна

Сайд нарын бага хурал салбар хуралдаанаар үргэлжилж байна

Монгол Улсад тохиолдсон зудын гамшгийг даван туулах туршлагаас хуваалцав

Филиппин Улсын Манила хотноо зохион байгуулагдаж буй “Гамшгийн эрсдэлийг бууруулах Ази, Номхон далайн сайд нарын бага хурал”-ын хүрээнд оролцогч улс орон, олон улсын байгууллага гамшгийн эрсдэлийг бууруулах талаар хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа олон нийтэд хүргэж байгаа юм.