Түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэж, алба хаагчдаа шагнаж, урамшууллаа

A- A A+

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын түүхт 90 жилийн ойд зориулсан баярын хурал тус аймгийн “Сэлэнгийн долгио ардын дуу бүжгийн чуулга”-т болж, өнгөрсөн, одоо, ирээдүйн ололт, амжилтын талаар хуваалцлаа.

ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр хэлсэн үгэндээ "Сэлэнгэ аймагт усны осол, ой, хээрийн түймэр, барилга байгууламжийн гал, зам даваа хаагдах, авто осол, төмөр замын осол, хүн, малын гоц халдварт өвчин, уурхайн осол ихээхэн тохиолддог онцлогийг харгалзан Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 3 дугаар зэрэглэлийн 19, 40, 61 дүгээр ангиудыг 2 дугаар зэрэглэлд шилжүүлж, Мандал сум дахь Онцгой байдлын хэлтэс, Хүдэр, Цагааннуур суманд Эрэн хайх аврах салбар,  Ерөө сумын Бугант, Мандал сумын Түнхэл тосгонд Гал түймэр унтраах, аврах ангийг Засгийн газрын тогтоолоор шинээр байгуулсан. Цаашид ч орон нутгийн салбар, нэгжийн барилга, байгууламжийг үе шаттай шинэчлэн сайжруулах, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох хүнд машин механизмын парк шинэчлэл хийх, гал унтраах, аврах, хувцас хэрэгслийн хангалтыг нэмэгдүүлэх санхүүжилтийг шийдвэрлэж стандарттай хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар алба хаагчдын эрүүл, аюулгүй орчинд дэвшилтэт технологи бүхий өндөр хүчин чадалтай техник, тоног төхөөрөмж, багаж зэвсэглэмжээр хангах, орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлж алба хаагчийн нийгмийн баталгааг дээшлүүлэх зэрэг асуудалд онцгойлон анхаарч ажиллах болно" гэлээ.

Энэ үеэр байгууллагын түүхэн хөгжилд хувь нэмрээ оруулж, өргөсөн тангарагтаа хоёргүй сэтгэлээр зүтгэж, аймаг, орон нутгийнхаа  болон хүн ардынхаа аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэй биелүүлж байгаа үе, үеийн ажилтан, алба хаагчдад төрийн одон медаль хүртээж, салбарын шагналаар шагнаж урамшуулсан юм.

Байгууллагын түүхэн хөгжил, үе шат, аймгийн хэмжээнд тохиолдож байсан гамшиг, ослын дуудлага, аврах ажиллагаа, сургалт, дадлага болоод албанд ашиглагдаж байсан болон аврах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа автомашин, техник хэрэгслүүдийн онцлогийг илтгэсэн гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэж, сонирхууллаа.

Албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах, алба хаагчдын ажиллах орчин нөхцөл, сургаж, дадлагажуулах зорилтын хүрээнд аймгийн Алтанбулаг сумын Гүн нуурыг түшиглэн “Гүний усны сургалтын цогцолбор төв”-ийг байгуулж, стандартын шаардлага хангасан хүнсний зоорийг бүх салбар, анги, байгууллагад шинээр бий болгосон байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэж, алба хаагчдаа шагнаж, урамшууллаа

Албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах, алба хаагчдын ажиллах орчин нөхцөл, сургаж, дадлагажуулах зорилтын хүрээнд аймгийн Алтанбулаг сумын “Гүн” нуурыг түшиглэн “Гүний усны сургалтын цогцолбор төв”-ийг байгуулж, стандартын шаардлага хангасан хүнсний зоорийг бүх салбар, анги, байгууллагад шинээр бий болгосон байна.

"Цэргийн гавьяаны одон"-оор шагналаа

Онцгой байдлын газрын алба хаагчид сүүлийн 20 жилийн хугацаанд аймгийн хэмжээнд тохиолдсон аюулт үзэгдэл, ослын нийт 698 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, гамшгийн аюулаас 518 хүний эрдэнэт хүний амь нас, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын 10.7 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.

Ёслолын жагсаалд үе, үеийн ажилтан, алба хаагчид оролцлоо

Анх 1934 оны наймдугаар сарын 22-ны Ерөнхий сайдын 17 дугаар тушаалд зааснаар БНМАУ-ын Дотоодыг хамгаалах газраас гаргасан 633 дугаар тушаалаар Сэлэнгэ аймгийн “Дотоодыг хамгаалах газар”-ын дэргэд “Галын аюулаас хамгаалах” таван гишүүнтэй комиссыг байгуулснаар суурь нь тавигдаж, өдгөө 90 жилийн ойтойгоо золгож байна.