Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 90 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн аравдугаар сарын 04-ний өдрийн 150 дугаар зарлигаар “Цэргийн гавьяаны одон”-оор шагналаа.

Онцгой байдлын газрын алба хаагчид сүүлийн 20 жилийн хугацаанд аймгийн хэмжээнд тохиолдсон аюулт үзэгдэл, ослын нийт 698 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, гамшгийн аюулаас 518 хүний эрдэнэт хүний амь нас, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын 10.7 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.

Түүнчлэн албанд ашиглагдаж байгаа автомашин, техник хэрэгслийн парк шинэчлэл 25 хувиар, ой, хээрийн түймэртэй тэмцэх тоног төхөөрөмж 30 хувиар, уснаас эрэн хайх, аврах ажиллагааны техник хэрэгсэл 75 хувиар тус тус нэмэгджээ.

Онцгой байдлын газар нь хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилтын хүрээнд олон улсын ISO 9001:2015, ISO 45001:2018 стандартуудыг нэвтрүүлсэн нь аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хэмжээнд анхдагч болсон юм.

2024/10/05
Шинэ мэдээУлсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
2024/10/05
Шинэ мэдээ“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо