Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Хоногийн хугацаанд Архангай, Баян-Өлгий, Завхан, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, аймгуудын нутгаар бороо нойтон цас орж, бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орно. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрч, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Тэрэлж голын хөндийгөөр +2…+7 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +15...+20 градус, бусад нутгаар +7...+12 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Бага зэрэг хүйтэрч +7...+9 градус дулаан байна.

Төлөв байдал: 05-нд говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр, 8-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, нойтон цас, цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 05-нд говь, талын нутгаар, 08-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 05-нд ихэнх нутгаар, 06-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө -1...+4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2…+3 градус дулаан, өдөртөө +6…+11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2…-7 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан байна. 7-ноос нутгийн баруун хэсгээр дулаарна.

Гал түймэр: 

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо барилга дотор гал гарч байна гэсэн дуудлагыг 11:59 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Р-ийн эзэмшлийн  баригдаж байгаа 16 давхар барилгын B1 давхарт 6х10 метрийн хэмжээтэй агуулахын өрөө дотор хураалгаатай барилгын материал шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 7 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн С-ийн 3х5 метрийн хэмжээтэй байшин бүрэн, 1х2 метрийн хэмжээтэй амбаарын дээвэр, хана хэсэг тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймаг, Баянгол сум Хараа баг “Өлөнтийн даваа” гэдэг газар  /аймгийн төвөөс зүүн урд зүгт 197 км, ангийн байрлалаас баруун урд зүгт 30 км/-т. Гэр шатаж байна гэсэн дуудлагыг 13:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн  алба хаагчдыг очиход 4 ханатай гэр, эд хогшлын хамт шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 33 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 19:52 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн З-ын 8х10 метрийн хэмжээтэй байшингийн дотор хэсэг эд зүйл, 3х8 метрийн хэмжээтэй үүдний хэсэг эд зүйл тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан.

Ховд аймаг, Булган сум Алагтолгой баг “Сухайт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 420км, сумын төвөөс баруун урд зүгт 57 км/-т малын өвөлжөө, бууц шатаж байна гэсэн дуудлагыг 18:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Гал түймэр унтраах,аврах 38 дугаар ангийн  алба хаагчдыг очиход иргэн А-ийн 70х30 хэмжээтэй өвөлжөө шатаж байсныг унтраасан. 

Ой, хээрийн түймэр - Ойн түймэр

Булган аймаг, Сэлэнгэ сум Сэлэнгэбүрэн баг “Сайрын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 138 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км, Хялганат тосгоноос хойд 18 зүгт км/ ой, хээрийн гал түймэр гарсан гэсэн дуудлагыг 10.02-ны өдрийн 14:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид, Сэлэнгэ сумын Сэлэнгэбүрэн багийн Засаг даргаар ахлуулсан ажилтнууд, Хангал сумын Хялганат тосгоны сум дундын Цагдаагийн тасгийн алба хаагчид 10.02-ны өдрийн 16:50 цагт ойн түймрийг цурманд оруулж, 10.03-ны өдрийн  10:25 цагт ойн түймрийг бүрэн унтрааж, хүлээлгэн өгсөн. Уг түймэрт 0,5 га ой шатсан.

Дорнод аймаг, Халхгол сум Цогтсүмбэр баг, "Цагааннуур" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 365км-т, сумын төвөөс урд зүгт 5км/-т. хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 11:54 цагт хүлээн авсан  Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн  алба хаагчид ажиллаж, унтраасан. Уг түймэрт нийт 75га талбай өртсөн.

Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум Бадрах баг, "Бор өндөр" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 235км-т, сумын төвөөс баруун урд зүгт 20км/-т. Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 15:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид, Орон нутгийн иргэд  очиж, 1:55 цаг ажиллаж хээрийн түймрийг бүрэн унтраасан. Уг  түймэрт нийт 80га талбай өртсөн.

Хүний үйл ажиллагаатай холбоотой: 

Увс аймаг, Улаангом сум 8 дугаар баг “Униалтын нуур” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 28 км/-т Иргэн О-нь /52 настай, эмэгтэй/ 2024.10.03-ны өдрийн 8 цагийн үед /Toyota Probox/ загварын автомашинтай Улаангом сум руу бензин авахаар явсан, 10 цагийн үед бензин аваад гарч байна гэж хэлээд одоог хүртэл сураггүй /утас нь сүлжээгүй/ байна гэсэн дуудлагыг 18:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулан 19:04 цагт иргэн О /52 настай, эмэгтэй/-г гэрээсээ урд зүгт 3 км-т машин дотроо байсныг эсэн мэнд олж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн эмч  болон ар гэрийнхэнд нь 19:45 цагт хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлж байна

Зарим сумдад гантай байсан тул өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа учраас аймгийн Онцгой комиссоос өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж, Засгийн газрын тогтоол, УОК-ын албан даалгаврыг биелүүлэн ажиллаж байгааг танилцууллаа.

Гамшгийн хор, уршгийг арилгахад зориулж 100 сая төгрөгийг шийдвэрлэлээ

Баянхонгор аймгийн Онцгой комиссын хүсэлтийн дагуу өнгөрсөн өвөл, хавар, зуны байгалийн гамшиг, аюулт үзэгдлийн хор уршгийг арилгах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, УОК-оос 100 сая төгрөг шийдвэрлэв.

Түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэж, алба хаагчдаа шагнаж, урамшууллаа

Албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах, алба хаагчдын ажиллах орчин нөхцөл, сургаж, дадлагажуулах зорилтын хүрээнд аймгийн Алтанбулаг сумын “Гүн” нуурыг түшиглэн “Гүний усны сургалтын цогцолбор төв”-ийг байгуулж, стандартын шаардлага хангасан хүнсний зоорийг бүх салбар, анги, байгууллагад шинээр бий болгосон байна.