Алба хаагчид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдлаа

A- A A+

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагуудын ажилтан, алба хаагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоонд хамрууллаа.

Үзлэгээр цусан дахь өлөн үеийн сахарын хэмжээ тодорхойлох, хэвлийн болон бамбайн хэт авиан оношилгоо, зүрхний цахилгаан бичлэг гурван төрлийн шинжилгээ оношилгоо, чих хамар хоолой, арьс харшил, мэдрэл, дотор, мэс засал, гэмтэл, хавдар, урологи зэрэг есөн төрлийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг хийсэн юм.

ОБЕГ-ын Санхүү, ар талын газрын Эрүүл мэндийн тасгийн дарга, клиникийн профессор, дэд хурандаа Д.Хонгороор ахлуулсан ОБЕГ, Ар талын 115 дугаар анги, Уул уурхайн аврах 09 дүгээр анги, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар, АШУҮИС-ийн нарийн мэргэжлийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд Хойд бүсийн аймгуудад ажиллаж байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг 91.3 хувийн саналаар дэмжлээ

Улсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо