ОЛОН УЛСЫН АХМАДЫН ӨДРИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ

A- A A+

Улс орныхоо тогтвортой хөгжлийг хангах, ард түмнийхээ амар тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд идэр залуу нас, мэдлэг боловсрол, хүч хөдөлмөрөө харамгүй зориулж, хөгжил дэвшлийн түүхийг бичилцсэн үе үеийн ахмадууд та бүхэндээ Олон улсын ахмадын өдрийн мэндийг хүргэе.

Та бүхний тулах багана нь болж, тулгын чулууг нь тавилцаж, хөгжил дэвшилд хүрэх замыг нь зассан орчин цагийн Онцгой байдлын байгууллага энэ жил 20 жилийн ойтойгоо золгож, амжилт бүтээл, алдаа оноогоо тайлагнаж, дараагийн шинэ түүхийн хуудсаа эхлүүллээ.

Хорин жилийн түүхэн хугацаанд Онцгой байдлын байгууллагын маань алба хаагчдын дундаас цэргийн дээд цолтнууд, Монгол Улсын гавьяатууд, Олон Улсын Иргэний хамгаалалтын баатарлаг үйлстнүүд төрөн гарч, хууль эрхзүйн орчны шинэчлэл хийгдэж, алба хаагчид маань даян дэлхийн энхийг сахиулах үйлс, Олон улсын аврах ажиллагаанд оролцож улсынхаа нэрийг өндөрт өргөж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгааг бахархан дурдахад таатай байна.

Энэ бүхэн үе үеийн удирдан манлайлагчид, ажилтан, алба хаагчид, аврагч, гал сөнөөгчдийн минь ажил үйлсийн үр дүн, ахмад үеийнхний минь зүтгэл юм.

Андгай тангарагтаа үнэнч байж, баатарлаг түүх, бахдам замналаараа үлгэрлэн дагуулсан үе үеийн удирдлага, ахмадууд та бүхэндээ болон төр улсынхаа түшиг, түмэн олныхоо нөмөр нөөлөг болсон Монголын нийт ахмадууддаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Онцгой байдлын байгууллагын яруу алдар эгнэгт мандан бадрах болтугай.

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА,

ХОШУУЧ ГЕНЕРАЛ                         Г.АРИУНБУЯН

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Хамтран хэрэгжүүлж байгаа төслийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

Монгол, Франц Улсын гамшгаас хамгаалах салбар дахь хамтын ажиллагаа нь 2010 оноос эхлэлтэй. Энэ хугацаанд Монгол Улсад Агаараас эрэн хайх, аврах нэгж байгуулах, нисдэг тэрэг болон гал түймэр унтраах автомашин нийлүүлэх төслүүд амжилттай хэрэгжиж байна. 

Непалд болсон үерийн улмаас 160 гаруй хүн амиа алдаж, хэдэн зуун хүн сураггүй болсон байна

Үертэй холбоотойгоор Энэтхэгийн Засгийн газар Непалтай хиллэдэг мужуудынхаа эрх баригчдад өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах үүрэг өгчээ.

Эрсдэлээ шалгая, аюулгүй байдлаа хангая

Өнөөдөр буюу наймдугаар сарын 27 буюу таны аюулгүй байдлаа шалгаж, эрсдэлээ тооцож, гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүлэх өдөр