Онцгой байдлын ерөнхий газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Газар хөдлөлтийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хоёрдугаар үе шатны хүрээнд ажлын хэсэг энэ сарын 25-27-ны өдрүүдэд Дархан-Уул, Орхон аймагт ажиллалаа.

Ажлын хэсгийн гишүүд төсөл хэрэгжиж байгаа дээрх хоёр аймгийн Онцгой байдлын газарт газар хөдлөлтийн аюулыг биеэр мэдрэх VR төхөөрөмж болон барилгын хүчитгэлийн макетууд, үзүүлэн самбар зэрэг сургалтад ашиглагдах хэрэглэгдэхүүнүүдийг хүлээлгэж өгсөн юм.

Түүнчлэн эдгээр сургалтын хэрэглэгдэхүүнийг хэрхэн ажиллуулах, ашиглах талаарх сургалтыг алба хаагчдад зохион байгуулж, заавар зөвлөмжөөр ханган ажиллалаа.

2024/09/27
Шинэ мэдээУлсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
2024/09/27
Шинэ мэдээ“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо