"Хүүхэд хамгааллын бодлого, гамшгаас хамгаалах бэлэн байдал, төлөвлөлт" сэдэвт сургалтад хамрагдсан Зүүн бүсийн "Эцэг, эхийн зөвлөл"-ийн гишүүн алба хаагчид сургагч багшийн гэрчилгээгээ гардан авлаа.

Хоёр үе шаттайгаар зохион байгуулагдсан тус сургалтын хүрээнд хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх, гамшиг, онцгой байдлын үед хүүхдийг хамгаалахад анхаарах асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, цаашид хэрэгжүүлэх ажлаа тодотгосон юм.

НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэхүү сургалтыг Онцгой байдлын ерөнхий газраас Өмнөд, Хойд, Зүүн бүсийн аймгуудын Онцгой байдлын газруудын "Эцэг, эхийн зөвлөл"-ийн гишүүн алба хаагчдыг хамруулан зохион байгуулаад байна.


2024/09/26
Шинэ мэдээУлсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
2024/09/26
Шинэ мэдээ“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо